• Өнөөдөр 2024-04-20

Дэлхийн статистикийн өдөр маргааш тохионо

2020-10-19,   622

Дэлхийн статистикийн өдөр маргааш тохиохтой холбогдуулан Монгол Улсын статистикийн салбарын түүхээс танилцуулж байна.

1911-1912 онд Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны төв хэлтэс нь Богдын өргөөнд үйл хэргээ явуулж байжээ. Түүнээс хойш таван удаа байршлаа сольсон бөгөөд одоогоор Засгийн газрын III байранд үйл ажиллагаагаа явуулж байна.

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАРЫН СТАТИСТИКИЙН ТҮҮХЭЭС:

1990 онд Аж ахуйн нэгж, байгууллагыг улсын бүртгэлд бүртгэж, регистрийн дугаар олгож эхэлжээ.
1997 онд Үндэсний статистикийн газарт “Бизнес регистр, хяналтын хэлтэс”-ийг анх байгуулсан.
1998 онд Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагын улсын анхны тооллогыг зохион байгуулж, эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллыг нэвтрүүлсэн.
2000 онд Улсын төсвийн статистикийн мэдээллийг Сангийн яамнаас албан ёсоор авч, тархааж эхэлсэн.
2005 онд Малын индексжүүлсэн даатгал төслийн хүрээнд мал аж ахуйн салбарт түүвэр судалгааны аргыг нэвтрүүлж, туршилтын 4 аймагт явуулж эхэлсэн.
2006 онд “Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого”-г зохион байгуулав.
2008-2009 онд Бизнес регистрийн санд “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны 4.0 хувилбар”, ‘’Эдийн засгийн секторын ангилал’’-ыг нэвтрүүлсэн.
2012 онд Хөдөө аж ахуйн улсын анхдугаар тооллого явуулав.
2012 онд Бичил уурхай эрхлэгчдийн судалгааг анх удаа явуулж, үр дүнг тархаасан.
2016 онд “Аж ахуйн нэгж, байгууллагын улсын ээлжит тооллого”-г бүртгэлд суурилсан аргыг уламжлалт аргатай хослуулан зохион байгуулсан.
2018 онд Улаанбаатар хотын хэрэглээний үнийн мэдээлэл цуглуулалтад таблет ашиглаж эхлэв.
МОНГОЛ УЛСЫН СТАТИСТИКИЙН САЛБАРЫН ТҮҮХЭЭС: ХҮННҮГИЙН ҮЕЭС XIX ЗУУНЫ ЭХЭН ҮЕИЙГ ХҮРТЭЛХ ТОО БҮРТГЭЛ

МТӨ 174-163 он Хүн гүрэн Лаошань Шаньюн үед улсын албан татварыг цэгцтэй болгож хүн амын тооллого хийв.

1247 онд. IV жарны 41 дэх улаагчин хонь жил Их Монгол Улс даяар хүн амын тооллого явуулж байжээ.

Юань гүрний үед улсын буюу албаны малыг эрхлэх түшмэлийн газраас малын дансыг монгол, уйгар, хятад гурван хэлээр үйлдэж, үе үе тоолж дутууг нөхдөг байв.

Манж Чин улсын Монгол, Түвдийг хамаарах яам (Журган) “Мэдтүгэй хэмээн илгээх бичиг” –ийг аймаг хошуудад хүргүүлж доор жагсаан бичсэн хэргүүдийг тогтмол мэдүүлэхийг шаарддаг байжээ. Энэхүү тогтмол мэдүүлдэг хэргүүдийг үргэлжлүүлэн гаргуулах тухай бичгийг Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамнаас аймаг, хошуудад 1912 онд хүргүүлсэн байна.

Эх сурвалж: ҮСХ


Дэлхийн статистикийн өдөр маргааш тохионо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188