• Өнөөдөр 2024-03-29

Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гараагүй

2020-10-07,   921

Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас гаргах ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт манайд ажилласан. Ингэхдээ манай улсыг саарал жагсаалтаас гаргах эцсийн шатны шалгалтыг явуулсан билээ.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өнөөдөр цахим хуудастаа "Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг Европын холбооны Сангийн сайд нар аравдугаар сарын 6-нд гаргав" хэмээн мэдэгдсэн байна. Гэвч энэ нь ФАТФ-ын саарал жагсаалттай холбоотой асуудал биш аж. Энэ талаар Монголбанкнаас тодруулахад “Татварын сайн засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэхэд Европын холбоотой хамтран ажиллах шаардлагатай улсуудын жагсаалт” буюу Европын холбооны саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг Европын холбооны Сангийн сайд нар энэ 6-нд гаргасан. Энэ нь ФАТФ-ын саарал жагсаалтаас өөр юм” хэмээн мэдээллээ.

Тодруулбал, манай улсыг Европын Холбооны Зөвлөлөөс 2017 оны арванхоёрдугаар сарын 5-нд “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-ад оруулах шийдвэр гаргаж байжээ. Харин өчигдөр Европын холбооны Сангийн сайд нарын хурлаар манай улсыг "Татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт"-аас гаргасан байна. Уг жагсаалтыг Европын холбооны Зөвлөлийнхөн хоёр жилд 1-2 удаа шинэчлэн нэмэлт, хасалт хийдэг аж.

Харин мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага буюу ФАТФ-ын салбар хуралдаан энэ сарын сүүлээр Парист болохоор товлогдсон бөгөөд уг хурлаар Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах асуудлыг эцэслэх юм.  


Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гараагүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-08 14:15:32
    иргэн: хөөрхий дөө ГХЯ нь юмаа ойлгодоггүй хөгийн ч улсаа даа. Угаасаа монголын төрийн эрх мэдэлтнүүд мөнгө угаадаг ,мөн оффшороос мөнгөө татах гол ажлыг хийгээгүй мөн төрийн хөрөнгө ихээр завшсан эрх мэдэлтнүүдэд зохих ялыг нь оноодоггүй оноохгүй байгаа учраас манайх хар жагсаалтаас гарах нь юу л бол
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188