• Өнөөдөр 2024-04-19

"We" бүсгүйчүүдэд зориулсан хамтын оффис нээгдлээ

2020-09-24,   1049

Монголд гоо сайхны салбарт е-коммерс буюу цахим худалдааны анхдагч болсон, үйлчлүүлэгчдэдээ олон шинэлэг, хүртээмжтэй үйлчилгээг санаачилсан "Beauty Secrets LLC" компани “WE” эмэгтэйчүүдэд зориулсан хамтын оффис үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү оффис төв нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тусгайлан зориулсан, тэднийг дэмжих зорилготой ашгийн бус байгууллага ажээ. We-г шууд орчуулбал “бид”. Мөн Women Еmpowerment гэдэг үгийн товчлолоор нэрийдсэн аж. Бид хамтдаа хөгжиж, хүчирхэгжинэ гэдэг санааг агуулж энэ нэрийг өгчээ.

Тус төвд гишүүнээр элсэн орсноор:

  • Том талбай түрээслэх шаардлагагүй ажил хэргээ оффист гүйцэтгэх
  • Хурал, уулзалт, сургалт, семинар болон бусад үйл ажиллагаа зохион байгуулах
  • Бусад бизнес эрхлэгчидтэй түншлэл үүсгэх, харилцаа холбоо үүсгэх
  • Чөлөөт цагаараа ном унших
  • Beauty Corner-т арьс арчилгаа, нүүр будалтаа сэргээх, Солонгосын шилдэг гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг туршиж үзэх
  • Хэвлэгч, өндөр хурдны интернэт, хувийн локер, гадны дуу чимээ нэвтрүүлдэггүй чихэвч ашиглахын сацуу бие биенээ дэмжсэн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хүрээлэл үүсгэхэд зэрэг давуу талуудыг эдлэх гэнэ.

Гишүүнээр бүртгүүлэхээс гадна энэхүү төвийн зорилго, чиглэлтэй нийцсэн эмэгтэйчүүдийг дэмжих сургалт, үйл ажиллагааны санаа байгаа бол тус төвтэй хамтран ажиллах үүд хаалга нээлттэй ажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://beautysecrets.mn/we/

 https://www.facebook.com/we.spaceforwomen/

 


"We" бүсгүйчүүдэд зориулсан хамтын оффис нээгдлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188