• Өнөөдөр 2024-04-16

Б.Мөнхбаатар: Өнөөдрөөс ипотекийн зургаан хувийн зээл олгож эхэллээ

2020-10-16,   912

Өнөөдрийн УИХ-ын чуулганаар төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ үеэр Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ипотекийн зээлийг зургаан хувь болгож, өнөөдрөөс арилжааны банкуудаар олгож эхэлсэн тухай мэдэгдлээ. Тухайлбал, тэрбээр  "Өнөөдрөөс эхэлж арилжааны банкуудаар ипотекийн зургаан хувийн зээл өгч эхэллээ. Гол нь орлого. Ипотекийн найман хувийн зээл авч байгаа хүмүүсийн өрхийн дундаж орлого 1.5 сая төгрөг байх ёстой. Энэ нөхцөлд иргэдийн 90 гаруй хувь нь ипотекийн зээл авах боломжгүй байсан. Харин зургаан хувь болсноор өрхийн орлого нь нэг сая гаруй төгрөг байж авах боломжтой болж байна.

Монголбанкнаас ес, аравдугаар сарын санхүүжилтэд 50 гаруй тэрбум, арилжааны банкууд 40 орчим тэрбум төгрөг гаргаад зургаан хувийн хүүтэй зээл гаргах боломж нээгдээд байна" гэлээ. 


Б.Мөнхбаатар: Өнөөдрөөс ипотекийн зургаан хувийн зээл олгож эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188