• Өнөөдөр 2024-04-19

Н.Алтанхуяг: Гишүүд орон нутагт өдөр, шөнөгүй сонгуулийн сурталчилгаа хийж байна

2020-10-08,   435

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга 30 орчим гишүүн орон нутагт ажиллаж байгааг хэлэв. Өнөөдрийн хуралдаанд 75 гишүүний 39 нь ирц бүртгүүлсэн  байна. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг чуулганы ирц хангалтгүй байгаа мөн өнөөдрийн чуулганы эхэнд танилцуулсан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбоотой асуулт асуух эрхийг нь хассан хэмээн бухимдав. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг ҮХЦ-ийн дүгнэлттэй холбоотой асуулт асуух гэтэл хариулах хүн байхгүй гээд нэрийг минь хаслаа. Яагаад УИХ-ын гишүүний үг хэлэх эрхийг хааж байгаа юм. Орон нутагт томилолттой гээд байгаа гишүүд чинь орон нутгийн сонгууль дээр ажиллаж байна. УИХ-ын чуулгандаа суух ёстой биздээ. Яагаад гишүүний үг хэлэх эрхийг хасаж байгаа юм бэ. Хэрэв ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцсэн гэж үзэх юм бол би ҮХЦ-д хандана. 65 суудал авсан чинь хангалттай. Эхний асуудал дээр үгээ хэлмээр байна. УИХ-ын дарга аа, ингэж болохгүй. Одоо орон нутгийн сонгуульд ялуулж өгвөл ингэнэ тэгнэ гэж яриад явж байна. Гишүүдээ дуудаач, 62 гишүүнээ цуглуулахгүй бол би өнөөдрийн хуралдаанд суухгүй. Орхон аймагт нэг гишүүн чинь очоод өдөр шөнөгүй сонгуулийн сурталчилгаа хийж байна. Ингэж болохгүй. Шударга бай” гэлээ.

Үүний хариуд УИХ-ын дарга Г.Занданшатар түүнд УИХ-ын Тамгын газраас хууль зүйн зөвлөгөө өгөх хэрэгтэй гээд ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцдэггүй, танилцуулдаг хэмээв.


Н.Алтанхуяг: Гишүүд орон нутагт өдөр, шөнөгүй сонгуулийн сурталчилгаа хийж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188