• Өнөөдөр 2024-04-25

Хүн нам нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцохоор болжээ

2020-10-06,   527

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд ХҮН намыг оролцуулах сонгуулийн хорооны шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээс түдгэлзүүлсэн юм. Гэтэл өнөөдөр Захиргааны хэргийн шүүхийн шүүгч захирамжаа хүчингүй болгожээ. Тиймээс нийслэлийн ИТХ-ын сонгуульд ХҮН намаас 27 нэр дэвшигч оролцохоор болсныг ХҮН-ын нийслэлийн намын хорооны дарга П.Наранбаяр мэдээлэв.

Өмнө нь, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан О.Бямбадэлгэр нарын ашигласан тамга нь хуурамч гэдгийг Тагнуулын ерөнхий газраас мэдэгдсэн. Улмаар хуурамч тамгатай нэхэмжлэлийн дагуу гаргасан шүүхийн шийдвэр хүчингүй тул цуцлахыг ХҮН-ынхан шаардсан юм. Өнөөдөр ХҮН-ынхан шүүхийн шийдвэрийг цуцлахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдлээ.


Хүн нам нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцохоор болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188