• Өнөөдөр 2024-04-23

Ван И төрийн өндөрлөгүүдэд бараалхана

2020-09-16,   533

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ.  Өчигдөр үдээс хойш  Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, БНХАУ-ын  Гадаад хэргийн сайд Ван И нар  албан ёсны хэлэлцээ хийcэн. Хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах болон бүс нутаг, олон улсын харилцааны холбогдолтой өргөн хүрээний асуудлаар ярилцаж, олон асуудлаар тохиролцоонд хүрлээ.

Айлчлалын хоёр дахь өдөр буюу өнөөдөр төрийн өндөрлөгүүдэд бархаалхах юм байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт 11.30 цагт Их тэнгэрт бараалхана. Уулзалтыг ойрын зайнаас бус тусгаарлалтын дэглэм сахиж, алсын зайнаас санал солилцох юм байна.


Ван И төрийн өндөрлөгүүдэд бараалхана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188