• Өнөөдөр 2024-03-28

УОК: Энэ сарын 21-нээс сургууль, цэцэрлэгийг хэвийн горимоор хичээллүүлэх шийдвэр гаргалаа

2020-09-14,   519

Улсын Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар есдүгээр сарын 21-ний өдрөөс сургууль, цэцэрлэгийг хэвийн горимоор хичээллүүлэх шийдвэр гаргалаа.Тодруулбал, Цар тахалтай холбоотойгоор долоо хоногт гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар хичээллэх түр журам гарсныг мөрдөж буй. Тэгвэл УОК-ын өнөөдрийн хуралдаанаас бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг есдүгээр сарын 21-нээс хэвийн горимоор хичээллүүлэх санал гаргасан байна.

Түүнчлэн энэ удаагийн хуралдаанаас үзвэр, үйлчилгээг энэ сарын 16-наас хэвийн үргэлжлүүлэх санал гаргажээ. 

Хэрэв Засгийн газрын хуралдаанаар дээрх саналуудыг хэлэлцээд боломжгүй гэж үзвэл хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих хугацааг 2020 оны есдүгээр сарын 31-нийг дуустал сунгах саналыг УОК-оос гарган, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх гэж байна. 

Засгийн газрын хуралдаан өнөөдөр 14:00 цагт товлогджээ.  


УОК: Энэ сарын 21-нээс сургууль, цэцэрлэгийг хэвийн горимоор хичээллүүлэх шийдвэр гаргалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188