• Өнөөдөр 2024-04-25

ЗГ: 8000 хүүхэд тутамд нэг байцаагч ажиллана

2020-10-21,   540

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагт эхэллээ. Хурлын эхэнд цагдаагийн орон тоо, үйлчилгээг нэмэхээр шийдвэрлэсэн байна.

Хүүхэд хамгаалал, гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд 8000 хүүхэд тутамд нэг байцаагч ажиллах олон улсын жишиг бий. Энэ дагуу 8000 хүүхэд тутамд хүүхдийн нэг байцаагч байхаар тооцож 103 байцаагч нэмж ажиллуулна. Одоогоор улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй 53 албан хаагч /нийслэлд 30, орон нутагт 23/ ажиллаж байна.

Энэ нь нэг байцаагчид ерөнхий боловсролын 12-13 сургууль, 3-4 их, дээд сургууль, коллеж, 0-18 хүртэлх насны 19 мянга гаруй хүүхэд оногдож байна гэсэн үг юм.


ЗГ: 8000 хүүхэд тутамд нэг байцаагч ажиллана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188