• Өнөөдөр 2024-04-19

Улаанбаатарт 25-27 градус дулаан байна

2020-06-05,   186

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан 2020.06.05-ны 08 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын мэдээллээр  өнөөдөр Баян-Өлгий, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсэж, шороон  шуургатай байхыг анхааруулж байна.  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.  Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай.  Бусад нутгаар бороо орохгүй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн нуруугаар 10-15 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 17-22 градус, говийн бүс нутгаар 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 25-27 градус дулаан байна

      

 


Улаанбаатарт 25-27 градус дулаан байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188