• Өнөөдөр 2024-04-25

Олимпын наадмыг ямар ч үнээр хамаагүй зохион байгуулах ёстой гэлээ

2020-09-08,   575

ТОКИО. Тамирчид, зохион байгуулагчдын бэлтгэлд зарцуулсан хүч хөдөлмөрийг харгалзан Токиогийн зуны олимпын наадмыг ямар ч үнээр хамаагүй ирэх жилдээ зохион байгуулах хэрэгтэй гэж үзэж байгаагаа Японы Олимп, паралимпын асуудал хариуцсан сайд Сейко Хашимото мэдэгджээ.

“Наадмын үйл ажиллагаатай холбоотой бүх хүн хамтран ажиллаж, бэлтгэлээ базааж байна. Тамирчид ч мөн адил одоогийн нөхцөл байдалдаа ихээхэн хүчин чармайлт тавьж байна. Бид олимпын наадмыг ямар ч үнээр хамаагүй явуулах ёстой” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.

Олимпын наадам цар тахлын нөхцөл байдлаас үл хамааран зохион байгуулагдана хэмээн Олон улсын олимпын хорооны дэд ерөнхийлөгч Жон Коутс өмнө нь мэдэгдсэнтэй холбогдуулан Сейко Хашимото ийнхүү мэдэгдсэн байна. Токиогийн олимп 2020 оны 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 9-ний хооронд зохион байгуулагдах ёстой байсан хэдий ч коронавирусний цар тахал дэгдсэний улмаас тэмцээнийг нэг жилээр хойшлуулсан юм. Уг тэмцээн 2021 оны 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 8-нд болохоор болжээ.

Ирэх онд зохион байгуулагдах олимпын наадмыг хялбаршуулсан хэлбэрээр явуулахыг олимпын наадмыг зохион байгуулах хороо дэмжжээ. Наадмыг зохион байгуулагчид аюулгүй орчныг бүрдүүлэх, зардлыг багасгах, олимпын наадмыг илүү аюулгүй явуулахын тулд хялбаршуулсан хэлбэрээр явуулах гэсэн 3 үндсэн зарчмыг барих юм. 


Олимпын наадмыг ямар ч үнээр хамаагүй зохион байгуулах ёстой гэлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188