• Өнөөдөр 2024-03-28

О.Гүндэгмаа олимпын эрх авч, О.Есүгэн мөнгөн медаль хүртлээ

2019-11-11,   461

Катар Улсын Доха хотод үргэлжилж буй 14 дэх удаагийн буудлагын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс  Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа олимпын эрх авав. Тэрбээр 25 метрийн спорт гар бууны төрөлд урьдчилсан буудлагад 587 оноогоор  IV байраар шалгарч “TOKYO 2020” Олимпод оролцох наадмын эрхийг хүртсэн.  Тэмцээний эхний өдөр ОУХМ  О.Есүгэн 10 метрийн хийн урт бууны дасгалд олимпын эрх аваад байсан билээ. Тэрбээр 3×40 дасгалд амжилттай оролцон, мөнгөн медаль хүртлээ. 


О.Гүндэгмаа олимпын эрх авч, О.Есүгэн мөнгөн медаль хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188