• Өнөөдөр 2024-04-25

Сагсан бөмбөгийн дээд лигийн тоглолт эхлэнэ

2020-09-23,   388

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн улирлын плей-оффын шат өнөөдөр 18:00 цагт Спортын төв ордонд эхлэнэ. Энэ улирлын плей-оффын эхний тоглолт SBL Хасын Хүлэгүүд болон Багануур Тулнуур багын хооронд болно.

SBL Хасын Хүлэгүүд багийн ахлагч Б.Билгүүн энэ улиралд 22.7 онооны дундажтай лигийн онооны аварга болсон. Харин Багануур Тулнууд багийн Г.Насанжаргал 22.1 оноотой хоёрдугаар байранд оржээ. Б.Билгүүнээс гадна түүний багийн тоглогч О.Сэргэлэн энэ улиралд 7.9 оновчтой дамжуулалтаар лигийг тэргүүлжээ.
Тус тоглолтын дараа энэ улирлаас эхлэн “Гоё” дээд лигт хүч үзэж буй Эрдэнэтийн Уурхайчид болон залуу тоглогчдыг багийнхаа цөм болгосон “23 Storms” багын тоглолт болох юм байна.
 


Сагсан бөмбөгийн дээд лигийн тоглолт эхлэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188