• Өнөөдөр 2024-04-25

Монгол Улсын хойд хил Алтанбулаг боомт хаагдлаа.

2020-03-28,   811

Сэлэнгэ аймгийн ОБГ-ын орлогч дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Б.Ганхүү: Засгийн газрын 102 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын хойд хил Алтанбулаг боомт  өглөөний 06 цагт хаагдлаа. Олон улсын авто замын Алтанбулаг боомтын орох чиглэлд 3 дугаар сарын 27-ны өдрийн 08 цагаас 28-ны 06:00 цаг хүртэлх хугацаанд нийт 35 автомашин 264 зорчигч орж ирлээ.  Уг боомтын гарах чиглэлд нийт 41 автомашин, 47 зорчигч дамжин өнгөрлөө. Алтанбулаг хилийн боомтоор орж ирсэн зорчигчдоос эрүүл мэндийн асуумж авч үзлэг, тандалт хийхэд сэжигтэй тохиолдлоор аймгийн Нэгдсэн эмнэлэгт ес, Алтанбулаг сумын дамжин өнгөрүүлэх байранд 49,  Дархан-Уул аймагт тусгаарлан ажиглахаар 28, Төв аймгийн “Баянбайгаль”, “Баянхангай”, “Батсүмбэр”, “Ивээлэн” зэрэг амралт, сувиллын газарт 145 нийт 231 зорчигчийг тус тус шилжүүлжээ. Алтанбулаг боомтыг  ийнхүү хаагдсан тул цаашид хилийн цаана үлдсэн иргэдийг тухайн байгаа газрынхаа  консулын газарт хандахыг зөвлөлөө. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт тусгаарлан ажиглалтад 191, нэмж сэжигтэй ес нийт 200 иргэн байна.  

 


Монгол Улсын хойд хил Алтанбулаг боомт хаагдлаа.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188