• Өнөөдөр 2024-04-20

Төгсөх ангийн буюу 12 дугаар ангийн 30,000 орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимын давтлага өгнө

2020-05-06,   634

Засгийн газрын хуралдаанаар сургалтын төвүүдийг нээх тухай УОК-ын тогтоолыг баталлаа. Ингэснээр өнөөдрөөс эхлэн 1,088 сургалтын төвийг ЭМЯ-ны зөвлөмжийг үндэслэж үе шаттай нээнэ. 16-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулна. Мөн төгсөх ангийн буюу 12 дугаар ангийн 30,000 орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимын давтлага өгөхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт даалгасан байна. Энэ дагуу нэг сургуульд 40-50 хүүхэд байхаар буюу ангид 10-аас хэтрэхгүй сурагч давтлага авч болохоор боллоо гэж Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга мэдээллээ.

Манай улсад мэргэжлийн анхан шатны ур чадвар олгох 414, гадаад хэлний сургалтын 255, жолоочийн мэргэшил олгох 419 гээд бүртгэлийн гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулж байгаа нийт 1,088 сургалтын төв байдаг. Эдгээр сургалтын төвүүдэд дараах шаардлагыг тавина. Үүнд:

  • биеийн халуун үзэх,

  • амны хаалт зүүх,

  • аль болох цахим сургалт хийх,

  • ширээг 1-1.5 метрийн зайтай байрлуулах,

  • нэг удаа 10 хүртэл хүнтэй, богино цагаар хичээллэх,

  • анги танхимд спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах,

  • 2 цаг тутамд агаар сэлгэх,

  • хичээлийн хэрэгслийг дамжуулж хэрэглэхгүй байх,

  •  сандал, ширээ, самбар, номын ширээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэх,

  • анги танхимд гадуур хувцас өлгөхгүй, сэгсрэхгүй байх,

  • ээлж хооронд анги танхимд цэвэрлэгээ агаар сэлгэлт хийх,

  • анги танхимд хооллохгүй байх,

  • урьдчилан сэргийлэх санал, зөвлөмжийг ил байршуулсан байх шаардлагыг УОК, ЭМЯ-аас тавьж буй бөгөөд, биелүүлсэн сургалтын төвүүдийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь нээнэ

 


Төгсөх ангийн буюу 12 дугаар ангийн 30,000 орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимын давтлага өгнө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188