• Өнөөдөр 2024-04-24

ЕБС-ын 10-р ангид элсэн суралцагч нарт энэ жил хязгаарлалт тогтоохгүй

2020-04-21,   320

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг:   Дөрөвдүгээр сарын 15-нд гарсан Засгийн газрын тогтоолоор хичээл, сургуулийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-н хүртэл хойшлуулсан. Үүнтэй холбоотойгоор 12-р ангийн хүүхдүүдээс монгол хэлний шалгалт авахгүй өнжөөх шийдвэр гаргасан. Түүнчлэн ЕБС-ын 10-р ангид элсэн суралцагч  нарт энэ жил хязгаарлалт тогтоохгүй. Өмнө нь хүүхдийн тоонд хязгаарлалт тавьж шалгалтын оноогоор элсүүлдэг байсныг энэ жилийн хувьд цуцаллаа. Тиймээс сурагчид өөрийн хүсэлтээр 10-р ангид дэвшин суралцаж болно гэсэн үг. Мөн сургууль, цэцэрлэгүүдийн халаалт, гэрэл цахилгаан зэрэг хэмнэж болох хэмнэлтийг хийх тогтоол орон нутгууд руу хүргүүлсэн.  Цэцэрлэг болон дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн хувийн хэрэглэлийг дөрөвдүгээр сард багтаан эцэг, эхэд хүлээлгэн өгөх, Цэцэрлэг, сургуулийн засварыг энэ жил зогсооно. Эцэг, эхчүүдээс засварт зориулж мөнгө хураахгүй. Сургуулийн номын сангаас авч хэрэглэж байгаа номыг хураах, хүүхэд шинээр бүртгүүлэх үйл ажиллагааг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулна. 

 


ЕБС-ын 10-р ангид элсэн суралцагч нарт энэ жил хязгаарлалт тогтоохгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188