• Өнөөдөр 2024-03-29

Сурлагын дүнг багш нар тооцохдоо өмнөх үнэлгээнээс бууруулахгүй байх, техник технолгийн ялгаатай орчинд зайны сургалтанд хамрагдсан эсэхийг харгалзан үзнэ

2020-04-21,   331

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Энэ жил сурагчдаас улсын шалгалт авахгүй ч 2-р улирлын дүн болон зайны сургалтын үнэлгээгээр жилийн эцсийн дүнг тооцно. Ингэхдээ суралцагч техник технолгийн болон гэр бүлийн ялгаатай орчинд зайнаас сургалтанд хамрагдсан эсэхийг багш нар харгалзан үзэж уян хатан хандах хэрэгтэй Үүнд суурин болон алслагдмал газрын хүүхдүүдийн теле хичээлд хамрагдах байдал янз бүр байна. Иимд сурлагын дүнг тооцохдоо багш нар хариуцлагатай хандах хэрэгтэй. Хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг зургаадугаар сарын 1-нээр дуусгана. ЕБС, цэцэрлэгийн сурагчдад зориулсан теле хичээлийг зургаадугаар сарын 1-н хүртэл үргэлжлүүлэх, 1, 5, 10 жил ажилласан багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалтыг 2020 оны 4, 5 дугаар саруудад онлайнаар зохион байгуулна  Энэ сургалтад 4,500 багш бүртгүүлсэн. Одоогоор 1,800 багш хамрагдаад байна. Теле болон цахимаар явуулсан хичээлийг багшийн журналд тэмлэглэсэн байна.  Эцэг эхчүүд теле хичээлийг шүүмжлэх хандлага гаргах боллоо. Энэ бол олон мянган хүүхдийн эрх ашгийг хамгаалж чадварлаг багш нар өндөр түвшинд зохион байгуулж байгаа ажил юм. Теле хичээлд хамрагдаж чадахгүй, шүүмжлээд байвал хүүхэд хохирно. Яам, багш нар ажлаа хийж байгаа.  Элсэлтийн ерөнхий шалгалтын даалгаврыг гүйцэтгэхэд тулгардаг асуудтай холбоотойгоор зөвлөмж, зааврыг элсэгчдэд хүргүүлнэ. 

 


Сурлагын дүнг багш нар тооцохдоо өмнөх үнэлгээнээс бууруулахгүй байх, техник технолгийн ялгаатай орчинд зайны сургалтанд хамрагдсан эсэхийг харгалзан үзнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188