• Өнөөдөр 2024-04-24

Ихэр охид 18 нас хүртлээ МИАТ-ээр үнэ төлбөргүй зорчино

2020-08-13,   248

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр  эх орондоо ирж явсан  бүсгүй  агаарын хөлөгт амаржиж, 2 ихэр охин мэндэлсэн.  Тэд  өнөөдөр ХӨСҮТ-ийн ажиглалтаас гарч, сувилалд шилжиж байна.  Ихэр охидын эмнэлгээс гарахад  эмнэлгээс гарахад  МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн хамт олон угтаж, 2 ихэр охинд 18 нас хүртэл үнэгүй зорчих эрхийн бичиг гардууллаа. 

МИАТ ТӨХК-ийн захирал Д.Баттөр:  Олон улсын агаарын нислэгт анх удаа хоёр ихэр охид мэндэлсэн баярт явдал тохиолоо  Энэ нь  МИАТ компани болоод дэлхийд цор ганц тохиолдол байлаа. Охид мэндэлсэн өдрийн маршаа буюу 7-р сарын 9-ний өдөр бол МИАТ компани  үүсгэн байгуулагдсан өдөр. Тйимээс ч  олон хүнийг  баярлууллаа Өнөөгийн хүнд цаг үед  сорилт бас түүх болон ихэр охид ирсэн юм. Монголчууд охин төрөх нь өсөн дэвжихийн бэлгэдэл гэдэг. Тэд бидэнд ийм сайхан бэлгэдэл болон ирлээ.  Тиймээс бид баярласанаа илэрхийлж ихэр охиддоо 18 нас  хүртлээ агаарын тээврээр үнэ төлбөргүй нисэх эрхийн бичгийг гардуулж байна.

Ихэр охидын ээж Болортуяа:  “Онгоцонд орохоос хоёр өдрийн өмнө бие тавгүй байсан. Онгоц хөөрөх үед иракц өгөөд төрчихлөө гэж эмч маань хэлсэн.  Хүүхдүүд дутуу жинтэй төрсөн харин одоо хэвийн  жиндээ хүрсэн.  Охидод Энхцэлмэг, Энхжигүүр гэдэг нэр өгсөн”

ХӨСҮТ-ийн их эмч Б.Батсүх: Турк улс руу өвчтөн хүргэж өгөөд буцаж явахдаа таарсан. Хүүхдийн биеийн байдал хүнд  ирсэн. Уг онгоцонд эх  баригч, сэхээний эмч, сувилагч зэрэг мэргэжлийн хүмүүс  явж байсан.   ЭХЭМҮС-д баярлалаа. Эх барих болон нярайн эмч нар өдөр болгон ирж хянаж эмчилж байсан тулдаа хүүхдүүд болон ээж нь өнөөдөр эмнэлгээс гарч эсэн мэнд  гарлаа   

 

 


Ихэр охид 18 нас хүртлээ МИАТ-ээр үнэ төлбөргүй зорчино
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188