• Өнөөдөр 2024-04-19

ОХУ-ын Тува руу хоёр иргэн морьтой хил нэвтэрч баригдсан нь коронавирусийн өндөр эрсдэл дагууллаа

2020-05-31,   758

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:  Өчигдөр Увс аймгийн Давст сумаас ОХУ-ын Тува руу хоёр иргэн морьтой хил нэвтэрч буцаж орж ирэхдээ баривчлагдлаа. Хоёр монгол хүнийг саатуулахад хилийн болон  эмнэлгийн 7 албан хаагч ажиллалаа. Эдгээр 7 хүнийг Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлалаа Одоогоор халдвар илрээгүй байна.  Ялангуяа Увс, Хөвсгөл, Дорнод зэрэг аймгийн иргэд өндөр сонор сэрэмжтэй байх, амны хаалтаа зүүх, дэмий сэлгүүцэхгүй, хил зөрчихгүй байхыг анхааруулж байна. Манай улсад өнөөдрийн байдлаар нэг хүн ажиглалтад орсон байна.

 


ОХУ-ын Тува руу хоёр иргэн морьтой хил нэвтэрч баригдсан нь коронавирусийн өндөр эрсдэл дагууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188