• Өнөөдөр 2024-04-26

Коронавирусын халдвар 13 хүнээс илэрч батлагдсан тохиолдол 161 боллоо

2020-05-28,   281

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ: ХӨСҮТ-ийн гурван лабораторид өчигдөр хийсэн шинжилгээгээр нийт 517 хүнээс 504-т нь коронавирус илрээгүй.  Харин  13 хүний шинжилгээний хариу эерэг гарлаа. Тавдугаар сарын 26-нд Москва-УБ онгоцоор ирсэн 170 хүнд хийсэн давтан шинжилгээгээр нэг оюутнаас коронавирус илэрлээ. 5-р сарын 27 нд Алтанбулагийн боомтоор ирсэн 340 хүний 12 хүний хариу эерэг гарлаа Эдгээр батлагдсан тохиолдлын 10 нь 17-20 насны, нэгдүгээр дамжааны оюутнууд байна.  Хүүхдээрээ байгаа эдгээр  оюутануудаа цаг алдалгүй татан авч эрт илрүүлж эмчилгээнд хамруулж чадсандаа баяртай байна. Ингээд Монгол улсад батлагдсан тохиолдол 161 болж эдгэрсэн 43 эмчлэгдэж байгаа 118 хүн байна. Өнөө өглөө 07:40 цагт Алтанбулагийн боомтоор ирсэн 230 зорчигчийг галт тэргээр Улаанбаатарт авчирлаа. Үүнээс 21 хүнийг сэжигтэй гэж үзэн, ХӨСҮТ-д тусгаарлаад байна.

 


Коронавирусын халдвар 13 хүнээс илэрч батлагдсан тохиолдол 161 боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188