• Өнөөдөр 2024-04-24

Долоон оюутанаас коронавирус илэрч, зургаан оюутан эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжлээ

2020-05-27,   351

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:  "5-р  сарын 26-нд гурван лабораторид нийт 248 хүнд шинжилгээ хийхэд 241 хүнээс коронавирус илрээгүй. Долоон хүнд коронавирус илэрлээ. Тэдний зургаа нь тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан  оюутан. Мөн  5-р сарын 13-нд ирж тусгаарлагдсан байсан цэргийн сургуулийн нэг оюутны давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Цэргийн сургуулийн оюутны хувьд тусгаарлагдсанаас хойш 14 дэх хоног дээр вирус илэрч байгаа нь тусгаарлалтын хугацааг 21 хоног болгосон шийдвэр зөв гэдгийг харуулж байна. Долоон хүний шинжилгээнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 148 боллоо.  Өнөөдрийн сайн мэдээ нь  зургаан хүн эдгэрч  дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна. Эдгэрсэн хүмүүс 14 хоног эмчилгээ хийлгэсэн цэргийн сургуулийн оюутнууд байна   

 


Долоон оюутанаас коронавирус илэрч, зургаан оюутан эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188