• Өнөөдөр 2024-03-29

Москва-Улаанбаатар чиглэлийн 170 зорчигчтой онгоц Чингис хаан нисэх онгоцны буудалд газардлаа.

2020-05-26,   509

ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг өнөөдөр чартер нислэг болон Алтанбулаг боомтоор татан авч байна. Тухайлбал 170 зорчигчтой Москва-Улаанбаатар чиглэлийн онгоц  өглөөний  06.30 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд газардлаа.  Иймд эдгээр өдрүүдэд нутаг буцах иргэд дараах шаардлагыг хангахыг анхаарна уу. Үүнд,

  1. Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний билетний төлбөр болох 27000 төгрөгийг УБТЗ Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Хаан банк 5003521139 дансанд тушаах,
  2. Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50.000 төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630.000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх.
  3. Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичих.
  4. Тусгаарлах байрны төлбөр болон галт тэрэгний билетний төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй боломжгүйг анхаарах.
  5. Тусгаарлах байр руу хүргэх автобусны зардал болох 10000 төгрөгийг “Авто тээврийн үндэсний төв”-ийн Төрийн банкны 340004009911 тоот дансанд тушаасан байхыг Улсын Онцгой комиссын шуурхай штабаас анхааруулж байна.

 


Москва-Улаанбаатар чиглэлийн 170 зорчигчтой онгоц Чингис хаан нисэх онгоцны буудалд газардлаа.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188