• Өнөөдөр 2024-04-24

Коронавирусийн халдвар илэрсэн ОХУ-д суралцаж байсан 57 оюутнууд хөнгөн байдлаар өвчилж, хурдан эдгэрч байна

2020-05-25,   286

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:  "Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн ажиглалт руу шилжиж байна. Эдгэрсэн нийт 33 хүн боллоо. Өнөөдрийн байдлаар нийт 108 хүн эмчлүүлж байна Халдвар авсан хүмүүсийн дундаж нас 24.   Нэгдүгээр сараас хойш 12,000 гаруй шинжилгээ хийсэн байна. Улсын хэмжээнд зургаан лаборатори ажиллаж байгаа. Тандалтын шинжилгээг тогтмол хийж   одоогийн байдлаар коронавирусийн халдвар илрээгүй байна. Тавдугаар сарын 13-нд ОХУ-ын 15 хотод суралцаж байсан цэргийн сургуулийн оюутнууд ирсэн. Нийт 57 оюутнаас коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд хөнгөн байдлаар өвчилж, хурдан эдгэж байна" гэв.

 


Коронавирусийн халдвар илэрсэн ОХУ-д суралцаж байсан 57 оюутнууд хөнгөн байдлаар өвчилж, хурдан эдгэрч байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188