• Өнөөдөр 2024-04-19

“Financial Times”: Кэрри Ламыг огцруулна

2019-11-03,   339

Хятадын Засгийн газар Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Ламыг огцруулахаар төлөвлөж байгаа талаар  “Financial Times” сонинд мэдээлжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин Кэрри Ламыг огцруулахаар төлөвлөөгүй гэж мэдэгдээд байна. Хэрэв БНХАУ-ын дарга Ши Жиньпин Керри Ламыг огцруулахыг сайшаавал Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын жил тутмын чуулганы үеэр буюу ирэх гуравдугаар сар гэхэд Хонконгийн засаг захиргааны түр тэргүүнийг томилох юм аж. Түр тэргүүн  2022 хүртэл  тус албан тушаалыг хашина. Тус засаг захиргааны онцгой бүсийн тэргүүний үүргийг түр гүйцэтгэгчийн албан тушаалыг горилогч  хүмүүсийн дунд Хонконгийн Төв банкны тэргүүн асан Норман Чан,  Засгийн газрын тэргүүн сайд асан Генри Тан нар багтаж байна.

Хятадын эрх баригчид Хонконгт нөхцөл байдал тогтворжсоны дараа  засаг захиргааны  тэргүүнийг огцруулах тухай шийдвэрийг танилцуулахаар төлөвлөж байгаа талаар “Financial Times” онцолжээ. Эх газрын Хятад руу “Хэрэгтэн шилжүүлэх” тухай хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал Хонконгт өнгөрсөн зургадугаар сараас хойш үргэлжилж байгаа юм. Кэрри Лам хуулийн төслийг албан ёсоор эргүүлэн татсан ч эмх замбараагүй байдал газар авсаар байсан. Хонконгийн иргэдийн энэхүү эсэргүүцлийн жагсаал тус улсын аялал жуулчлал, худалдаа, тээврийн салбар, эдийн засагт нь хүндхэн цохилт болсон бөгөөд гуравдугаар улиралд Хонконг техникийн хямралын шатанд орсон билээ.

Эх сурвалж: https://www.aljazeera.com/ajimpact/china-replace-hong-kong-leader-interim-chief-executive-191022211430953.html


“Financial Times”: Кэрри Ламыг огцруулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188