• Өнөөдөр 2024-04-25

Д.Трампын онцлох эшлэлүүд

2020-10-19,   497

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп энэ сарын 15-нд NBC News телевизийн сувгаар сонгогчидтой теле уулзалт зохион байгууллаа. Уулзалтын модератороор Саванна Гатри ажиллажээ. Д.Трампын онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

  1. Би бол Ерөнхийлөгч. Хүмүүстэй уулзах ёстой, тэдэн дунд, нүдэнд нь ил байх ёстой. Хонгилд нуугдаад, эсвэл өрөөндөө бүгж болохгүй шүү дээ. Хүмүүс рүү очих бүртээ би үрэгдсэн баатруудын эцэг, эхтэй уулздаг. Тэд над руу ирж, гар барьж, тэврэхийг хүсдэг. Гэтэл ингэж болохгүй гэж би хориглож чадахгүй.
  2. Орчин цагийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл үнэндээ хуурамч, авлигажсан учир олон нийтийн сүлжээг ашиглахаас  аргагүй. Энэ сүлжээ үгүй бол намайг хэн ч сонсохгүй. Үгээ хэлэх суваг надад хэрэгтэй.
  3. Манай улс улам хүчирхэгжиж, илүү сайн, сайхан болж байна. Ингэж байгаа гэдгийг ч бүгд мэднэ.
  4. Ирэх сарын 1-нд танилцуулах гуравдугаар улирлын эдийн засгийн үзүүлэлт маш сайн гарна гэдэгт эргэлзэхгүй байна. ДНБ ч, хөдөлмөрийн зах зээл, үл хөдлөх хөрөнгө, барилгын салбарын ч үзүүлэлт ахина. Ажилгүйдэл 42 хувьтай гэж байна. Тахал манай улсад нүүрлээд байна. 100 жилийн өмнө өвчин нүүрлэж байхад ч асуудал гарч ирсэн.
  5. Барак Обамагийн эхлүүлсэн эрүүл мэндийн шинэчлэлийг зогсоосны учир нь та бүхэн бүх л мөнгөө эрүүл мэндийн чанаргүй даатгалд төлөхөд зориулж байсан. Бид үнэтэй биш ч илүү үр дүнтэй эрүүл мэндийн тогтолцоог бий болгохыг зорьж байна.
  6. Бид манай улсад хэзээ ч байгаагүйгээр олон ажлын байр бий болгосон. Ажлын байрны тоог 160 саяд хүргэж чадлаа. Харин Байден гараад татвар нэмж, бүр дундаж орлоготой компаниудын татварыг нэмбэл энэ бүх үйл явц зогсоно. Том компаниуд  нүд ирмэхийн зуур Америкаас гарна. Эцсийн дүндээ бид урьд хожид тохиож байгаагүй хямралтай нүүр тулна.
  7. Би энэ яриад байгаа хүмүүсийн хэнд нь ч ямар ч өргүй. Орос, Орос л гэнэ. Энэ чинь худал шүү дээ. Хиллари Клинтон, Ардчилсан намынхан л оросуудтай холбоотой байснаас би биш.
  8. Айсуй сонгууль америкчуудын хувьд чухал, түүхэн сонгууль болно.
  9. Би африк гаралтай америкчуудын төлөө аль ч Ерөнхийлөгчийн хийснээс илүүг хийсэн. Авраам Линкольныг л эс тооцвол. Эрүүгийн шүүхийн шинэчлэл, шоронгийн шинэчлэл, их сургууль, коллежийн шинэчлэл гээд олон зүйл хийсэн. Би үүгээрээ бахархдаг болохоор ярьж байна.
  10.  Бид цагаачлалын асуудлыг олон талаас нь харж, хэлэлцэж байна. Өмнөд хилийн дагуу 400 миль хана босгоод байна. Мексик ч бидэнтэй нягт хамтран ажиллаж байна. Манай улс руу хүмүүс ирж байгаасай гэж бид хүсэж байна. Гэхдээ хууль ёсны дагуу.
  11.  Бид маш сайн ажилласан. Манай эдийн засаг хамгийн хүчирхэг. Удахгүй вакцин гарна. Бид ажлын байр бий болгож байна. Бид зэвсэгт хүчнээ сэлбэлээ. Бид хилээ тогтоолоо. Бид татвараа буурууллаа. Ирэх жил илүү сайхан болох болно.

Д.Трампын онцлох эшлэлүүд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188