• Өнөөдөр 2024-04-19

Дэлхийд өнөөдөр: Өмнөд солонгос иргэн БНАСАУ-д амь үрэгдсэн гэв

2020-09-24,   631

БНСУ-ын загас агнуурын компанийн ажилчин БНАСАУ-ын усан хилийн ойролцоо эргүүл хийж яваад есдүгээр сарын 21-нд сураггүй болсон билээ. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэдээлж буйгаар сураггүй болсон иргэн Умард Солонгост амиа алдсан гэнэ. “Цэрэг, тагнуулын ажилтнуудын цуглуулсан мэдээллийг шалгаж, нягталсны дүнд сураггүй болсон иргэнийг БНАСАУ-д буудан хөнөөж, цогцсыг нь шатаасан байна” гэж Батлан хамгаалах яамны Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны тэргүүн АнЁнХо мэдэгджээ. 

А.Лукашенко тангараг өргөлөө 

Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан  А.Лукашенко тангаргаа өргөж, Төрийн тэргүүний албыг хүлээн авлаа. Энэ үеэр тус улсын нийслэл Минск хотод эсэргүүцлийн жагсаал болж, хууль сахиулагчид жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн гэх мэдээлэл ч гарав. Сонгууль луйвардсан, санал хураалтын дүнг будлиантуулан хууль бусаар ялалт байгуулсан гэх шүүмжлэлд өртөөд буй Александр Лукашенког Беларусийн хууль ёсны Төрийн тэргүүн гэж ОХУ тэргүүтэй зарим орон хүлээн зөвшөөрсөн бол АНУ, Их Британи, Украин зэрэг улс үүнтэй санал нийлэхгүйгээ мэдэгдээд буй. 

Цар тахалтай тэмцэхэд зориулах мөнгөөр зэвсэг худалдаж авчээ 

Коронавирусийн халдвартай тэмцэх, эдийн засгийг эрчимжүүлэхэд зориулсанCARES act (The Coronavirus Aid, Relief, and Economic Security) хөтөлбөрөөснэг тэрбум ам.долларыг Пентагон зэвсэг, хэрэгсэл худалдан авахад зарцуулсан тухай “The Washington Post” мэдээллээ. Коронавирустэй тэмцэхтэй төдий л  хамааралгүй  буюу зэвсэг, сум үл нэвтрүүлэх хантааз, дүрэмт хувцас, тагнах хэрэгсэл зэргийг худалдан авахад чамгүй мөнгө зарцуулсныг судалж, шалгах хэрэгтэй гэж Ардчилсан намынхан шаардаж буй.  Харин Пентагоны төлөөлөгч ЖессикаМаксвеллийн үзэж буйгаархөтөлбөрөөс хуваарилж буй мөнгийг зөвхөн эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг зардалд зарцуулахыг шаардаагүй гэнэ. 

Ташрамд, АНУ-ын 30 мужид коронавирус эрчимтэй тархсан бөгөөд нас барагсдын тоо 200 мянга давжээ. Мөн АНУ-д халдвар авсан тохиолдол 6.9 сая буюу дэлхийн улс орнуудаас хамгийн их бүртгэгдээд байгаа юм. 


Дэлхийд өнөөдөр: Өмнөд солонгос иргэн БНАСАУ-д амь үрэгдсэн гэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188