• Өнөөдөр 2024-04-24

Дэлхийд өнөөдөр: Хуурамч мэдээлэлтэй тэмцэхийг НҮБ уриаллаа

2020-09-17,   424

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш коронавирусийн халдвар, вакциныг тойрсон худал мэдээлэл, хуйвалдааны онол зэрэг шинжлэх ухааны нотолгоогүй ойлголттой тэмцэхийг уриалж байна. “Вирусийн халдвар тархах тусам вакциныг эсэргүүцсэн ташаа мэдээлэл тарж байна. Үүний улмаас цар тахлыг зогсоож, олон сая хүний амь аврах вакцинд үл итгэсэн, эсэргүүцсэн хандлага газар авч буй” гэж тэрбээр хэвлэлийн хурлын үеэр онцоллоо. 
Ташрамд, Жонс Хопкинсын их сургуулийн мэдээллээр дэлхий даяар коронавирусийн халдвар авсан хүний тоо 30 орчим саяд дөхөж, 935 мянган хүн нас бараад байна. Энэтхэгт л гэхэд таван сая хүн хүн “Ковид-19”-өөр өвдсөн бөгөөд эдийн засгаа дэмжихийн тулд хөл хорионы дэглэмийг сулласантай холбоотойгоор халдварын тохиолдол эрс нэмэгдсээр байгаа юм. 

Түймрийн улмаас 1.9 сая га талбай сүйджээ 

АНУ-ын баруун мужуудад гарсан ойн түймрийн улмаас 1.9 сая га талбай шатаж сүйдэн, 36 хүн амиа алдсан тухай CNN мэдээлжээ. Гал түймэртэй тэмцэх албаныхан түймрийн голомтод ажиллаж буй ч одоогоор Орегон, Калифорни, Айдахо болон Вашингтон мужид байдал хүндхэн байна. Гал түймрийн утаа Европын умард хэсэгт хүрсэн гэж эрдэмтэд мэдэгдсэнийг AP уламжилжээ. 

“Холокостын буруутан нь еврейчүүд”

АНУ-ын 50 мужийн 18-39 насны залуусын дунд явуулсан судалгаагаар тэдний 11 хувь нь холокост буюу еврейчүүдийг хоморголон устгасны буруутан нь еврейчүүд гэж хариулсан байна. Тэр дундаа Нью-Йоркийн залуус ийм хариулт өгсөн нь түлхүү буюу 19 хувьтай байна. Түүнчлэн санал асуулгад оролцсоны залуусын гуравны нэг хэсэг нь л холокостын улмаас зургаан сая еврей амиа алдсан гэдгийг мэдэж байжээ.


Дэлхийд өнөөдөр: Хуурамч мэдээлэлтэй тэмцэхийг НҮБ уриаллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188