• Өнөөдөр 2024-04-20

“OPEN MIC” арга хэмжээ болно

2020-09-08,   616

Бямба гараг бүр уламжлал болгон зохион байгуулдаг байсан “OPEN MIC” арга хэмжээг хоёр өдөр зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, энэ сарын 9,10-ны өдрүүдэд “Blue Sky”-ийн баруун урд талд байрлах “Nitro-B Coffee” шопд зохион байгуулах аж. Энэ удаагийн арга хэмжээ нь хоёр өдөр дарааллан үйл ажиллагаагаа явуулж буйгаараа онцлог юм. Анх 2009 онд нийслэлийн ерөнхий боловсролын V бүрэн дунд сургуулийн урд талын Кофе шопд анхны гараагаа эхлэж байснаас хойш өнөөг хүртэл тасралгүй идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Харин уг үйл ажиллагаа дэлхий дахинд тархаад байгаа коронавирусийн халдварын улмаас хэдэн сар завсарлаад байсан билээ. Дуулах дуртай, дуу хөгжимд дуртай хэн бүхнийг нас, хүйс үл харгалзан оролцох боломж олгодог уг арга хэмжээ арван нэг дэх жилдээ золгож байна.  

 


“OPEN MIC” арга хэмжээ болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188