Ирэх оноос үзэгчдийн хүртээл болох хүүхэлдэйн кинонууд
2019-11-22 11:59:36

Хэдийгээр хүүхэлдэйн киног хүүхдэд зориулан бүтээдэг ч томчуудын ч гэсэн үзэх дуртай киноны нэг болох нь бий. Ирэх онд бүх насныхны үзэх дуртай олон хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги нээлтээ хийх юм байна.

“Peter Rabbit 2” (Петр туулай)

Найруулагч: Уилл Глюк
Дуу оруулсан: Дэйзи Ридли, Марго Робби, Элизабет Дебицки 
Нээлт: 2020 оны хоёрдугаар сарын 7.
Кинонд фермерүүдийн ногооны цэцэрлэгт орохыг оролдож буй дуулгаваргүй туулайны тухай өгүүлдэг. Нэгдүгээр  анги нь  2018 онд нээлтээ хийж байсан.

“Sonic Hedgehog”(Соник зараа)

Найруулагч: Жефф Фаулер
Гол дүр: Жеймс Марсден, Жим Керри, Тика Сэмптер
Нээлт: 2020 оны хоёрдугаар сарын 14.
“Sega” компанийн “Соник” нэртэй зарааны видео тоглоом дэлгэцийн бүтээл болж, энэ  сарын 8-нд нээлтээ хийхээр товлоод байсан юм. “Paramount” студийн албан ёсны “Youtube” сувгаар "Sonic the Hedgehog" киноны анхны трейлер өнгөрсөн тавдугаар цацагдсан билээ. Гэтэл киног бүтээгчид "Sonic the Hedgehog" бүтээлийн нээлтийг нэг  жилээр хойшлуулж, 2020 онд нээхээр болоод байгаа юм. Ташрамд дуулгахад, дээрх кинонд Соник зараа Грин Хиллс хэмээх жижиг хотын цагдаа Жеймс Марсдентэй хамтран дэлхийг Доктор Роботник гэх хорон санаат эрдэмтнээс аврахаар оролддог. Хорон санаатны дүрийг Холливудын жүжигчин Жим Керри бүтээжээ.

“Onward”(Урагшаа)

Найруулагч: Дэн Сканлон
Гол дүр: Том Холланд, Крис Пратт, Октавиа Спенсер, Жулиа Луис-Дрейфус
Нээлт: 2020 оны гуравдугаар  сарын 6.
“Marvel” кино компанийн бүтээл “Onward” хүүхэлдэйн кинонд ах дуу элфийн адал явдлын тухай гарна.

“Mulan” (Мулан)

Найруулагч: Ники Каро
Гол дүр: Лю Ифэй
Нээлт: 2020 оны гуравдугаар сарын 27.
“Walt Disney” кино компани “Мулан” хүүхэлдэйн бүтээлээ бүрэн хэмжээний уран сайхны кино болгон бүтээж байгаа.  Тус компани 2010 оноос ашиг орлогоороо тэргүүлсэн хүүхэлдэйн кинонуудаа цувралаар бүрэн хэмжээний уран сайхны кино болгон хүргэх зорилт тавин ажиллах болсон юм. Тэгвэл энэ удаа “Мулан” киног дэлгэцнээ “амьдруулахаар” төлөвлөөд байна.

“Trolls World Tour”
(Троллуудын аялал)

Найруулагч: Уолт Дохрн, Дэвид Смит
Гол дүр: Анна Кендрик, Жэйми Дорнан, Сэм Рокуэлл
Нээлт: 2020 оны дөрөвдүгээр сарын 17.
2016 онд нээлтээ хийж байсан “Trolls” хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги ирэх онд нээлтээ хийх нь. Хоёрдугаар ангидаа илүү өнгөлөг болж, олон адал явдалтай учрах гэнэ.

“Soul”(Сүнс)

Найруулагч: Пит Доктер
Гол дүрд: Жэйми Фокс, Тина Фей, Жон Ратценбергер, Дэйвид Диггс
Нээлт: 2020 оны зургадугаар сарын 19.
Киноны гол дүр болох үхэхээсээ өмнө ядаж ганц удаа  Нью-Иорк клабт жазз хөгжим тоглож үзэхийг мөрөөддөг дунд сургуулийн хөгжмийн багш Жоеийн дүрд Жэми Фокс дуу оруулж байгаа аж. Харамсалтай нь, Жое нүхэнд унаад  үхчихнэ. Ингээд тэрбээр хүн бүр үхсэнийхээ дараа очдог сүнснүүдийн ертөнцөд хөл тавина. Тэнд  Жое од болохыг хүсдэг  Тина Фэйтэй танилцсанаар кино цааш гайхамшигтай адал явдлуудаар өрнөнө.

“Minions 2”(Минионууд)


Найруулагч: Кайл Балда, Брэд Абелсон
Нээлт: 2020 оны долдугаар сарын 3.
Жижигхэн, шар өнгөтэй,  үйлдэл бүр нь дэггүй жаахан хүүхдийг санагдуулдаг минионууд эргэн ирэх нь ээ. Уг хүүхэлдэйн кино  гарсан даруйд миннионууд хүн бүрийн хайрыг татсан өхөөрдөм хөөрхөн дүр болж чадсан.

“Croods 2”(Крүүдс)

Найруулагч: Жоэл Кроуфорд
Гол дүр: Райан Рейнольдс, Николас Кейж, Эмма Стоун
Нээлт: 2020 оны арванхоёрдугаар сарын 23.
Кино шүүмжлэгчдээс нэлээд өндөр үнэлгээ авч, гэр бүлээрээ үзэхэд хамгийн тохиромжтой киногоор нэрлэгдээд буй “Croods”-ийн хоёрдугаар анги ирэх онд нээлтээ хийх юм байна. Өнгөрсөн 2013 нд нээлтээ хийж байсан уг кино тухайн үедээ ашиг орлогоороо “Box Office”-ийг тэргүүлж байсан билээ.
Эх сурвалж: https://editorial.rottentomatoes.com/article/most-anticipated-movies-of-2020/?cmp=FBRT_EDIT_MostAnticipated2020_131&fbclid=IwAR1Q669euiF784O8-ifQ4WalkyfIp5Ea-scTlLKN8LoOhAJ4kjpT4dvWPQU


Ирэх оноос үзэгчдийн хүртээл болох хүүхэлдэйн кинонууд
Шинэ мэдээ