• Өнөөдөр 2024-04-26

“Шамбалын оронд” мөр гаргах ёслол болж байна

2020-09-10,   968

Өвөрбаясгалант хамрын хийдэд “Шамбалын орон”-д мөр гаргах ёслолыг 166 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна. Уг уламжлалт ёслолыг 08:00 цагаас эхлэн Өвөрбаясгалант хамрын хийдэд хийх аж. “Шамбалын орон”-ы тухайд 1853 оны харагчин үхэр жил ноён хутагт Лувсанданзанравжаа Хамрын хийдийн зүүн хойд талын Алтан гавал гэх аяга хөмөрсөн мэт жижиг овооны өмнө Шамбалын оронд хожмын шавь нартайгаа дахин уулзахын ерөөл билгийг үйлджээ. Дүйнхор буюу цагийн хүрдний хот мандлыг байгуулан 108 суваргыг босгоход тэнд үйлдэх зан үйлийг хожмын шавь нар нь үргэлжлүүлсээр өнөөг хүрсэн юм.
 
Мөр гаргах ёслолын хөтөлбөрт:
08:00 - Бүх нийтээр Шамбалын орон өөд Ганжуур судар барин горооны замаар зорчино.
10:00 - Дүйжид ням буюу Цагийн хүрдний үндэс номыг уншина.
12:00 - Их соёмбот өвгөн сувраганд Ханд цэжү хурал эхэлнэ. 
14:00 - Цогчин дугана /Үржин тэгчэнлин сүмд/ Янра шигбий жойтав буюу “Буян хишгийн сав засах” заслыг хийнэ.
14:00 - Тойногийн сүмд /Сан аг ванзодлин /маань хөгжөөнө.
16:00 - Өвгөн суварганд Лүйжин хурна.
20:00 - Өвгөн суварганы гадаа үүдэнд бүх нийтээр “Зул”-ын ерөөл уншиж, зул мандаан үйл ажиллагаа өндөрлөх юм.

“Шамбалын оронд” мөр гаргах ёслол болж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188