• Өнөөдөр 2024-04-19

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулж болохгүйг албаныхан санууллаа.

2020-05-27,   643

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат:  "МХЕГ болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан энэ жил Хүүхдийн баярыг "Хүүхэд гэр бүлдээ ээлтэй" уриан дор энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон.Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хүүхдүүдийг олноор нэг дор цуглуулах, бэлэг тараах зэргээр үйл ажиллагаа зохион байгуулж болохгүй.  Эцэг, эхчүүд хүүхдэдээ бэлэг авч өгөхдөө чихэрлэг зүйлс, чипс зэргийг оруулаагүй, дархлааг дэмжих бүтээгдэхүүнтэй бэлгийг сонгохыг уриалж байна" хэмээн УОК-ын Шуурхай штабаас хийсэн мэдээллийн хурлын үеэр мэдэгдлээ  Түүнчлэн хадгалалтын горим зөрчигдсөний улмаас муудсан бараа, бүтээгдэхүүнийг худалдаалах явдал гарсаар байгаа тул анхааралтай байхыг  сануулсан юм.


Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулж болохгүйг албаныхан санууллаа.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188