• Өнөөдөр 2024-03-28

“Балдорж шагнал”-ын тухай сонирхолтой 12 баримт

2020-10-09,   1256

Сэтгүүл зүйн салбарын шилдгийн шилдэг бүтээлийн эзнийг шалгаруулдаг "Балдорж" сангийн нэрэмжит  ёслол 12 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Мэргэжлийн сэтгүүл зүйг дэмжих, хөгжүүлэх зорилгоор “Балдорж” сангаас санаачилсан эл уралдааны энэ оны ёслолын арга хэмжээ өнөөдөр "Улаанбаатар" зочид буудалд болох юм. Энэ удаагийн ёслол редакц, сэтгүүлчдийн дунд 30 сая төгрөгийн санхүүжилт олгох шилдэг төслийг шалгаруулахаараа онцлог болж байгаа юм. Тодруулбал, "Ковид 19"-өөс үүдэн Монголын нийгэм, эдийн засаг, бизнес, гэр бүл, хувь хүний амьдралд гарсан өөрчлөлтүүд, тулгарч буй асуудлуудыг сурвалжлан баримтжуулж, гарц шийдэл хайсан, шинэлэг санаа бүхий төслийн уралдаан зарласан бөгөөд өнөөдөр шилдэг төслийн эздийг тодруулах юм. “Балдорж” ёслолын ажиллагаа 12 дахь жилдээ зохиогдож буй энэ өдөр Эргэлт.мн мэдээллийн сайтын хамт олон “Балдорж” сантай хамтран дараах сонирхолтой 12 баримтыг хүргэж байна.

  1. Шилдэг бүтээлийн эзэнд олгодог “Балдорж” энгэрийн тэмдэг хэрхэн бүтсэн бэ?
  • Ц.Балдорж агсны дүр бүхий энгэрийн алтан тэмдгийг 2007 онд Ц.Балдорж агсны гэргий Н.Шүр санаачилсан бөгөөд тэмдэгний дизайн, эхийг зураач Ч.Нармандах зохион бүтээжээ.
  • 99 хувийн алтны орцтой, энэхүү тэмдгийг Солонгос Улсад тусгайлан, захиалгаар хийлгэдэг.
  1. “Балдорж” шагнал хүртсэн шилдэг бүтээлийн эмхэтгэл хэчнээн хувь хэвлэгдсэн бэ?
  • “Балдорж шагнал 2009-2012 он шилдэг бүтээлүүд” I боть

            Редактор: С.Батбаатар, Д.Заяабат  /2500ширхэг/

  • “Балдорж шагнал 2013-2015 он шилдэг бүтээлүүд” II боть

            Редактор: Э.Сонинтогос  /500ширхэг/

  1. Хамгийн олон сэтгүүлч оролцож, хамгийн олон бүтээл ирсэн жил хэзээ вэ?
    • 2015 оны Балдорж шагнал гардуулах ёслолд 135 сэтгүүлчийн 279 бүтээл ирсэн нь хамгийн олон сэтгүүлч өрсөлдсөн жил байсан.
  2. Хамгийн их өрсөлдөөнтэй, шүүгч нарын саналыг тэнцүүлсэн бүтээл аль вэ?
    • Шүүгч нарын санал болон шүүлтийн үйл явц нууцлалтай байдаг.
  3. Хамгийн онцлог нь хэд дэх ёслол байсан бэ?
    • Жил бүрийн ёслолыг шинэ, шинэлэг зүйлсээр угтдаг учир бүгд өөр өөрийн онцлогтой.
  4. Уралдаанд оролцсон нийтлэл бүтээлүүдээс гарсан хамгийн том үр дүн юу байсан бэ?
    • Б.Энхмарт, “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч “Нулимстай бөхөн” цуврал нийтлэл,
    • Т.Энхбат, Ж.Сувдмаа, “Өнөөдөр” сонины сэтгүүлч “Хариуцлагатай уул уурхайн эрэлд” цуврал нийтлэл,
    • Д.Оюун-Эрдэнэ “Өнөөдөр” сонины сэтгүүлч “Далай ээж маань дахиад цаазын тавцанд” цуврал нийтлэл,
    • Г.Одгарав “Цэвэрлэх байгууламж” сурвалжилга зэрэг бүтээлүүд нь бодит үр дүнд хүрсэн.
  5. Балдорж шагналыг хамгийн залуудаа хүртэж байсан хүн бэ?
  • 2013 онд "Өнөөдөр" сонины сэтгүүлч Ж.Тэгшжаргал 23 настайдаа “Гранпри” шагналын эзэн болсон
  1. Балдорж шалгаруулалтад аль сонины сэтгүүлчид хамгийн олон удаа шалгарсан бэ? 

ӨНӨӨДӨР сонин

  • Гранпри - 3
  • Дэд байр - 2
  • Шилдэг 10-т шалгарсан сэтгүүлчид – 21 (давхардсан тоогоор)
  • Тусгай байр – 1
  1. Балдорж шалгаруулалтад аль радиогийн сэтгүүлчид хамгийн олон удаа шалгарсан бэ? 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО

  • Дэд байр - 1
  • Шилдэг 10-4
  1. Балдорж шалгаруулалтад аль телевизийн сэтгүүлчид хамгийн олон удаа шалгарсан бэ?

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН ТЕЛЕВИЗ

  • Дэд байр - 3
  • Шилдэг 10-8
  1. Гэрэл зурагчид Балдорж шагнал хүртэж байсан уу?

Балдорж шагналын шилдэг 10-т дараах гэрэл зурагчид шалгарч байжээ.

  • Б.Рэнцэндорж “Гамма” агентлаг
  • Э.Харцага “Өнөөдөр” сонин
  • Б.Ганбаяр “Засгийн газрын мэдээ” сонин

     12. Шагнал гардуулж эхэлсэн цагаасаа хойш сэтгүүлч, редакцыг дэмжиж хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бэ? /Нийт төсөв/

            428,509,693.47

Огноо

Шагнал

Бусад зардал

Нийт дүн

2008

 

                        9,987,729.68

        9,987,729.68

2009

        7,093,750.00

                      18,147,439.21

     25,241,189.21

2010

     10,620,720.00

                        5,050,394.80

     15,671,114.80

2011

     10,072,640.00

                        4,829,494.64

     14,902,134.64

2012

     12,920,480.00

                        2,365,875.82

     15,286,355.82

2013

     43,105,520.00

                        4,183,861.30

     47,289,381.30

2014

     57,100,000.00

                        4,784,855.00

     61,884,855.00

2015

     39,891,920.00

                        3,247,581.00

     43,139,501.00

2016

     46,056,024.00

                        4,208,028.17

     50,264,052.17

2017

     45,231,097.00

                        4,391,082.85

     49,622,179.85

2018

     45,957,800.00

                        3,607,400.00

     49,565,200.00

2019

     27,550,000.00

                      18,106,000.00

     45,656,000.00

Нийт дүн

   345,599,951.00

                      82,909,742.47

   428,509,693.47


“Балдорж шагнал”-ын тухай сонирхолтой 12 баримт
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188