• Өнөөдөр 2024-04-25

Э.Батбаяр: Монголд 5-6 сая төгрөгийн цалин авдаг шүүгч байхгүй

2020-09-22,   499

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр шүүгч нарын цалинг нэмэгдүүлэх нь зүйтэй гэдгийг хэллээ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төслийн танилцуулга-хэлэлцүүлэг яг одоо Төрийн ордонд болж буй бөгөөд энэ үеэр ШЕЗ-ийн дарга хэдийгээр иргэд, УИХ-ын гишүүд шүүгч нарыг өндөр цалинтай түүнийхээ хажуугаар авлига авдаг гэж ярьдаг боловч, шүүгч нарын цалин өндөр биш гэдгийг хэлсэн юм.

Тэрбээр Монгол Улсын хэмжээнд 5-6 сая төгрөгийн цалин авдаг шүүгч байхгүй гэдгийг хэлээд шүүгч зөвхөн ажилласан жилээсээ хамаараад нэг л төрлийн нэмэгдэл авч байгаа бол бусад хуулийн байгууллагын алба хаагчид гурван төрлийн 100 хувь хүртэл нэмэгдэл авч байгааг хэллээ.

Анхан шатны шүүгчийн цалин, хөлс ажилласан жилээсээ хамаараад 2,7-4,3 сая төгрөг байдаг гэв. Харин нэмэгдлийн тухайд ажилласан жил нь 5 жил хүрч байж 7 хувийн нэмэгдэл авдаг бөгөөд улсын хэмжээнд 25-аас дээш жил ажилласан анхан шатны шүүхийн 17 шүүгч 60 хувийн нэмэгдэл авдаг гэв.


Э.Батбаяр: Монголд 5-6 сая төгрөгийн цалин авдаг шүүгч байхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188