• Өнөөдөр 2024-04-18

Амралтын өдрөөр очих таван газар

2020-09-19,   1043

Намрын налгар өдрүүд эхэлж, байгаль эх өнгөө хувиргажээ. Амралтын өдрөө утсаа оролдож, телевизийн суваг сольж хэвтэхээс илүү гэр бүл, найз нөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлээрэй. Ингээд бид амралтын өдрөөр очиж болох таван газрыг санал болгож байна.

Богд уул

Хүйтний улирал эхлэхээс өмнө цэвэр агаарт гарч, сэтгэлээ сэргээхийг хүсвэл Богд уулыг зориорой. Тэнд хэрэм, жирх гээд өхөөрдөм амьтад олноороо бий. Шувуудын жиргээ, гол, усны хоржигноно таны сэтгэлийг сэргээх нь лавтай.  

Сүхбаатарын талбай

Энэ зун Улаанбаатар хот нам гүмхэн байв. Дэлхий нийтийг цочроосон цар тахлаас урьдчилан сэргийлж, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарласан. Манай улс дотооддоо халдвар алдаагүй цөөн улсын нэг. Иймдээ ч хөл хориог аажмаар сулруулж, урлаг, соёлын арга хэмжээг явуулах шийдвэр гаргасан билээ. Хүн бүрийн хүсэн хүлээдэг Номын баяртай зэрэгцэн уг шийдвэр гарлаа. Энэ амралтын өдрүүдээр Төв талбайг зорьж оюундаа хөрөнгө оруулаарай.

Үндэсний соёл амралтын хүрээлэн

Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн нь 13 төрлийн аттракцион тоглоом, галзуу хулгана, хөгжөөнт тоглоомын төвүүд болох бонгын ертөнц тоглоомын төв, автомат тоглоомын төв, боулинг, орчин үеийн дэвшилтэт технологи дээр суурилсан видео тоглоомын төвүүдтэй.

Нээлттэй галерей өдөрлөг

Монгол Арт галерей хүүхэд, залуусын амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, урлагийн боловсролын үйлчилгээг олон нийтэд хүргэх, мэргэжлийн урлагийн бүтээлийг сурталчлах зорилгоор “НЭЭЛТТЭЙ ГАЛЕРЕЙ" өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Тодруулбал өнөөдөр тус галерей бүх нийтэд үнэ төлбөргүй үйлчлэх аж.

ROCK extreme festival

Шиний̆г эрэлхийлэгч залуусын дунд анх удаа “ROCK extreme festival”-ийг энэ ням гарагт зохион байгуулах гэж байна. Монголын экстрем спорт сонирхогч залуус хамтран уг арга хэмжээг зохион байгуулах аж. Тодруулбал, Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт нэг өдрийг хөгжилтэй, дурсамжтай өнгөрүүлэх боломжийг олгожээ. Тус арга хэмжээнд:
-Хаданд авиралт
-Олстой̆ үсрэлт
-Агаарын савлуур
- Дэвхэрдэг тавцан
-Агаарын олсон дээр явах
-Тэнцвэрийн̆н олс
-UTV /4 дугуйт мотоцикл/
-Үндэсний̆ сур харваа  зэрэг сонирхолтой хөтөлбөрийг багтаасан байна. Түүнчлэн Мото спорт, уулын дугуй/, Sky diving /Шүхрийн спортын үзүүлбэрийг̆ үнэ төлбөргүй үзэж сонирхох боломжтой аж.


Амралтын өдрөөр очих таван газар
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188