• Өнөөдөр 2024-04-26

Шахмал түлшний борлуулалтын цэгийн нөөц оройдоо дуусаж байна

2020-09-17,   512

Өнгөрөгч өдрүүдэд агаарын хэм шөнөдөө хасах руу шилжлээ.  Ингэснээр нийслэлийн гэр хорооллын 280 мянган өрхийн галлагаа эхэлж, шахмал түлшний эрэлд гарцгааж эхэллээ. Өнгөрсөн өвөл, хавар сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх ажлыг амжилттай эхлүүлж, туршсан. Гэхдээ огцом хүйтрэх үед шахмал түлшний нийлүүлэлт тасалддаг,  борлуулах цэгүүдийн хүртээмж муу,нөөц нь хурдан дуусдаг зэрэг шүүмжлэлтэй байсаар урин дулаантай золгосон. Тэгвэл намрын сэрүү орж, шахмал түлшний эрэлт нэмэгдсэн энэ өдрүүдэд өнөөх шүүмжлэл дахиад гарч эхэллээ. Манай сурвалжлах баг иргэдийн гомдол мэдээллийн дагуу нийслэлийн БЗД, Чингэлтэй дүүргийн гэр хороолол дунд байрлах шахмал түлшний борлуулалтын цэгүүдийн нөхцөл байдлыг сурвалжиллаа. Оройн 20 цагийн орчимд Дарь эх, Чингэлтэй, Хайлааст орчмын борлуулалтын цэгүүдэд шахмал түлш хайсан иргэдийн оочер дараалалд дарагдаж, зарим цэгүүдийн нөөц нь дууссан байлаа. Түүнчлэн шахмал түлшний карт байхгүй шалтгаанаар худалдан авч чадахгүй иргэд ч байна. Гэр хорооллын айл өрхүүд зуны гурван сар галлагаа хийгээгүй, борлуулалтын цэгүүд нүүрс зараагүй. Тийм ч учраас гэнэт хүйтэрч эхэлмэгц хаа хаанаа тулгамдаж байгаа бололтой юм.


Шахмал түлшний борлуулалтын цэгийн нөөц оройдоо дуусаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188