• Өнөөдөр 2024-04-25

Сарын дундаж цалин 1.2 сая төгрөг болжээ

2020-09-14,   561

ДУНДАЖ ЦАЛИН

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2020 оны 2 дугаар улирлын байдлаар нийт 44.0мянган ААНБ-ын 676.4 мянган ажиллагчид хамрагдсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 5.0%-аар, өмнөх улирлаас 4.3%-аар, ажиллагчид өмнөх оны мөн үеэс 0.1%-р, өмнөх улирлаас 2.3%-аар тус тус өсжээ. Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны2 дугаар улирлын тайланд хамрагдсан 676.4 мянган ажиллагчдын медиан цалин 943.5 мянган төгрөг байна.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2020 оны хоёрдугаар улирлын байдлаар 1261.3 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 100.1 (8.6%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 1.6 (0.1%) мянган төгрөгөөр нэмэгджээ. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан ажиллагчдын 12.0% нь 420000 төгрөг хүртэлх цалинтай, 21.2% нь 420001-700000 төгрөгийн цалинтай, 27.4% нь 700001-1,1 сая төгрөгийн цалинтай, 17.7% нь 1.1-1.5 сая төгрөгийн цалинтай, 10.1% нь 1,5-2,0 сая төгрөгийн цалинтай, 7.0% нь 2,0-3,0 сая төгрөгийн цалинтай, 4.6% нь 3,0 сая төгрөгөөс дээш цалинтай байна.

Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд өмнөх улирлаас 420000 хүртэлх цалинтай ажиллагчид 1.5 мянгаар, 900001–1,1 сая төгрөгийн цалинтай ажиллагчид 2.0 мянгаар, 1.1-1.5 сая төгрөгийн цалинтай ажиллагчид 6.6 мянгаар, 1,5-2,0 сая төгрөгийн цалинтай ажиллагчид 7.0 мянгаар, 2,0-3,0 сая төгрөгийн цалинтай ажиллагчид 2.9 мянгаар, 3,0 сая төгрөгөөс дээш цалинтай ажиллагчид 76-гаар нэмэгдсэн бол 420001-900000 төгрөгийн цалинтай ажиллагчид 5.0 мянгаар буурчээ.

Ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 799.7 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 1.0 сая төгрөг, 50-99 ажиллагчтайнх 1.2 сая төгрөг, 100-199 ажиллагчтайнх 1.3 сая төгрөг, 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1.8 сая төгрөг байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг бүсээр авч үзэхэд Баруун бүсэд 889.6 мянган төгрөг, Зүүн бүсэд 1.0 сая төгрөг, Хангайн болон Төвийн бүсэд 1.1 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 11.3%-29.5%-р бага байна. Харин Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 1.4 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 8.7%-р их байна.

 Ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдынх хамгийн их буюу 2.9 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 765.3 мянган төгрөг байна.

БҮРТГЭЛТЭЙ АЖИЛГҮЙ ИРГЭД

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны наймдугаар сард ажилгүй 4.9 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 939 иргэн ажилд зуучлагдан орж, 3.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.Улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 13.3%-р, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 29.2%-р буурчээ.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2020 оны наймдугаар сарын эцэст 28.0 мянга байгаагын 65.4% нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 34.6% нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 14.2%-р буурч, өмнөх сараас 1.3%-р өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 52.8% нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 1.7% нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд тэдгээрийн 47.9% нь эмэгтэйчүүд байна.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 8 дугаар сард шинээр бүртгүүлсэн иргэдийн 57.8% нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байгаа нь өмнөх сараас 3.5%-р өсжээ. Бүртгэлтэй ажилгүй хоёр хүн тутмын нэг нь бүрэн дунд, дөрвөн хүн тутмын нэг нь дипломын болон бакалаврын дээд боловсролтой байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 55.9 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна.


Сарын дундаж цалин 1.2 сая төгрөг болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188