• Өнөөдөр 2024-04-26

Үндэсний сүлжээ дэлгүүрүүд зохиомлоор үнэ нэмэхгүй гэдгээ мэдэгджээ

2020-02-17,   428

БНХАУ-д шинэ төрлийн коронавирус /covid-19/ гарч, Монгол Улсын Засгийн газар болон иргэд олон нийтийн зүгээс урьдчилан сэргийлэх олон төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор бодит биш мэдээллүүд цахим сүлжээгээр хөвөрч, хүнсний бараа бүтээгдэхүүний эрэлтийг өсгөж, тасалдах вий гэх болгоомжлолыг ард иргэдийн дунд бий болгож байгааг мэргэжлийн байгууллагаас сануулсан.

Энэ нөхцөл байдалтай холбогдуулан үндэсний томоохон сүлжээ дэлгүүрүүд хамтран албан ёсны мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, “Оргил”, “Сансар”, “Миний” сүлжээ дэлгүүрийн барааны эргэлт хэвийн нөөц хангалттай байгаа бөгөөд бараа бүтээгдэхүүнийг зохиомлоор нэмэх асуудал үүсэхгүй гэдгийг ард иргэддээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Мөн өнөөдрийн байдлаар Монгол Улсын худалдааны салбарт бараа бүтээгдэхүүний ямар нэгэн хомсдол үүсээгүй байна.

Үндэсний сүлжээ дэлгүүрүүд Засгийн газраас зохион байгуулж буй арга хэмжээнүүдийг дэмжин ажиллах болно гэдгээ мэдэгджээ.


Үндэсний сүлжээ дэлгүүрүүд зохиомлоор үнэ нэмэхгүй гэдгээ мэдэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188