• Өнөөдөр 2024-04-23

Д.Сумъяабазар: Хил, боомт нээгдэхэд нүүрсний борлуулалт нэмэгдэх магадлал бий

2020-02-17,   563

Монгол Улс 2020 онд 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч нүүрсний экспорт түр саарсан нь экспорт зорилтот түвшиндээ хүрэхгүй байх эрсдэл үүсч болзошгүй байгаа юм.

Энэ асуудалд УУХҮЯ ямар байр суурьтай байгаа талаар Д.Сумъяабазар сайдаас тодруулахад тэрбээр “Коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор эрсдэлийг менежментийг хийж, худалдан авалтын үйл ажиллагаанд тандалтууд хийж, компани болзошгүй эрсдэлийг тооцоолж байгаа. Олон улсын зах зээлд нүүрсний ханш тогтвортой байгаа. Коронавирусийн халдварын улмаас эрэлт, нийлүүлэлт зэрэг гацаж байгаа болохоос биш нүүрсний үнэ унасан асуудал байхгүй. Олон улсын түвшинд коронавирусийн халдварт намжаад хил, боомт нээгдэхэд нүүрсний борлуулалт нэмэгдэх магадлал өндөр байгаа" гэв.


Д.Сумъяабазар: Хил, боомт нээгдэхэд нүүрсний борлуулалт нэмэгдэх магадлал бий
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188