• Өнөөдөр 2024-04-25

Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил 86 хувьтай явагдаж байна

2020-10-14,   530

Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын ажил 86.6 хувьтай явагдаж байгаа бөгөөд эхний 208 километрийн газар шорооны ажил бүрэн дууссан талаар Шадар сайдын ажлын алба мэдээллээ.

Мөн ус зайлуулах хоолойн ажил 98, мал амьтны гарц 97, дэд бүтцийн буюу гол замын үе 46 хувьтай явагдаж байгаа бөгөөд 106 км төмөр замыг угсраад байгаа аж. Төмөр зам баригдсанаар жилдээ 30 сая тонн чулуун нүүрс экспортолж, улсын төсөвт жилд 20-28 сая ам.долларын татвар төлөхөөс гадна 25 жилийн хугацаанд нэг тэрбум ам.долларыг Засгийн газарт төвлөрүүлнэ гэж тооцоолжээ.


Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил 86 хувьтай явагдаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188