• Өнөөдөр 2024-03-29

УБТЗ:Орон нутгийн нүүрс тээвэрлэлт 96.7 хувьтай байна

2020-09-15,   534

УБТЗ-ын орон нутгийн ачаа тээврийн 30 хувийг дотоодын нүүрсний уурхайнуудаас дулааны цахилгаан станцууд руу тээвэрлэж буй эрчим хүчний нүүрс эзэлж байна.   

Энэ оны эхний найман сарын байдлаар УБТЗ 53.717 вагон, гурван сая 544.2 мянган тонн нүүрс тээвэрлэжээ. Энэ нь нүүрс тээврийн төлөвлөгөөгөөр 96.7 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Багануур, Шивээ-Овоогийн уурхайгаас татах нүүрс тээвэрлэлтийг эхний найман сарын байдлаар төлөвлөгөөний дагуу цаг хугацаандаа хийж байгаа бол Шарын голын уурхай энэ оны эхний саруудад ажиллаагүйгээс нүүрс тээвэрлэлтийн төлөвлөгөө тасрахад хүрчээ. Одоо дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөц хэвийн хэмжээнд байна. 

УБТЗ ХХН алдагдалтай үнэ тарифын улмаас орон нутгийн нүүрс тээвэрлэлтээс жил бүр 10 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Тээврийн тарифаа нэмсэн тохиолдолд цахилгаан дулааны үнэ төлбөр нэмэгдэх эрсдэлтэй тул иргэд, ААН-үүдийн хүлээх үнийн дарамтаас сэргийлж “Улаанбаатар төмөр зам” нийгмийн хариуцлагынхаа хүрээнд их хэмжээний алдагдлыг үүрч ард иргэд, аж ахуйн байгууллагуудыг дулаан, цахилгаанаар тасралтгүй хангах үүргээ гүйцэтгэж байна.


УБТЗ:Орон нутгийн нүүрс тээвэрлэлт 96.7 хувьтай байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188