• Өнөөдөр 2024-04-25

Дэлхийд өнөөдөр

2020-10-12,   424

Карабахын асуудлыг дахин хэлэлцэнэ 

ОХУ-ын нийслэл Москва хотод Армени, Азербейжаны Гадаад хэргийн сайд нар Уулын Карабахын зөрчлийн асуудлаар есөн цагийн турш хэлэлцсэн. Зограб Мнацаканян, Жейхун Байрамов нар Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын зуучилснаар хэлэлцээрийн ширээний ард суусан бөгөөд хоёр тал уулын Карабахт байлдааны гал зогсоож, олзлогдсон дайчид, амь үрэгдсэн хүмүүсийн цогцсыг солилцохоор тохиролцсон билээ. Гэсэн ч хоёр тал хэлэлцээрээ зөрчиж, бие бие рүүгээ гал нээсээр буй. Арменийн Гадаад хэргийн сайд Зограб Мнацаканян өнөөдөр Оросын талтай энэ асуудлаар дахин хэлэлцэнэ. 
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт болсон хэлэлцээрийн үеэр ч Уулын Карабахт буун тасарсангүй. Арменийн Батлан хамгаалахын сайд Арцрун Ованнисяны мэдэгдэж буйгаар, Азербейжаны тал пуужингаар харваж, их буугаар галласаар байсан бөгөөд энгийн иргэд, нийслэл Степанакерт ч зэвсэгт мөргөлдөөний бай болсоор байна. 
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын мэдэгдэж буйгаар, есдүгээр сарын 27-ноос энэ сарын 9 хүртэлх хугацаанд мөргөлдөөний улмаас энгийн 53 иргэн амиа алдсаны дунд хүүхдүүд, өндөр настнууд ч байна. 
Тулаанд амь үрэгдсэн цэрэг, дайчны тоог Баку, Ереван, Степанакерт яг таг гаргаагүй ч Арменийн тал 376, Азербейжан 4000 цэрэг амиа алдсан гэсэн мэдээллийг  Карабахын Батлан хамгаалах яамнаас өгсөн. Харин Азербейжан хохирлын хэмжээ, амь үрэгдсэн хүмүүсийн тоог зарлаагүй байгаа юм.


Минскт эсэргүүцлийн жагсаал болов 


Беларусийн сөрөг хүчнийхэн нийслэл Минск хотод дахин жагслаа. Эсэргүүцлийн арга хэмжээний үеэр хэдэн зуун хүнийг олон нийтийн хэв журам зөрчсөн хэмээн баривчилсан бөгөөд нулимс асгаруулагч хий, усан буу, бороохой ашиглан жагсагчдыг тараажээ. 
Үүний зэрэгцээ тус улсын IT компани болох “PandaDoc”-ын ажилтан Дмитрий Рабцевич, сөрөг хүчний намаас нэр дэвшихээр зэхэж байсан Виктор Бабарико, Юрий Воскресенский нарыг шоронгоос сулласан байна. 
 


Дэлхийд өнөөдөр
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188