• Өнөөдөр 2024-03-29

Дэлхийд өнөөдөр

2020-10-09,   466

Карабахт сэтгүүлчид шархаджээ 


Өвөр Кавказад 12 өдрийн турш үргэлжилж буй Карабахын мөргөлдөөний үеэр хэд хэдэн сэтгүүлч шархадсан тухай BBC мэдээлэв. Уулын Карабахын нийслэл Степанакерт руу Азербейжаны арми гал нээж, энгийн иргэд амь эрсэдсээр бөгөөд зөрчлийн бүсэд оршин суудаг хүмүүс Армени руу дүрвэж эхэллээ. Арменийн тал амь үрэгдсэн 350 хүний нэрсийг зарласны дунд  зураг нь дэлхийн хэвлэлүүдээр тарсан  их бууч Альберт Ованнисян  ч багтжээ. Азербейжаны тал амь эрсэдсэн хүний тоо, хохирлын хэмжээг одоогоор зарлаагүй байна. 


АНУ Ираны банкуудад хориг тавилаа 


АНУ Ираны банкуудын эсрэг хориг арга хэмжээ авч буйгаа мэдэгдлээ. Америкийн Сангийн яамны цахим хуудаст мэдээлснээр хоригт Ираны 18 банк багтсан агаад олон улсын гүйлгээ, шилжүүлэг, үйлчилгээг нь хязгаарлах юм. Хүнс, эмнэлгийн багаж,  тоног төхөөрөмж, эм зэрэг бараа бүтээгдэхүүний гүйлгээнд уг хориг хамаарахгүй. Вашингтон ийм арга хэмжээ авснаар Иран олон улсын худалдааны зах зээлээс шахагдаж, тэр хэрээр хууль бус, дамласан бараа бүтээгдэхүүнээс хамааралтай болно гэж “Bloomberg” онцолжээ. 

Коронавирусийн халдвар авсан хүний тоо 36 саяд хүрчээ 


Аравдугаар сарын 8-ны байдлаар шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо дэлхий дахинд 36 сая хүрсэн тухай Жонс Хопкинсын их сургуулиас мэдэгдэж байна. Сүүлийн хэдэн өдрийн дотор халдварын шинэ тохиолдол 340 гаруй мянгаар нэмэгдсэн бөгөөд нас барагсдын тоо нэг сая давлаа. Халдварын тоо АНУ-д хамгийн их буюу 7.5 сая, Энэтхэгт 6.7 сая, Бразилд таван сая байна. 


Дэлхийд өнөөдөр
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188