• Өнөөдөр 2024-04-20

Дэлхийд өнөөдөр

2020-10-08,   592

В.Зеленский  Б.Жонсон нар уулзана 
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Их Британид хийж буй айлчлалынхаа хүрээнд Ерөнхий сайд Борис Жонсонтой уулзаж, худалдааны гэрээнд гарын үсэг зурахаар болсон тухай BBC  мэдээллээ. Ерөнхий сайд Борис Жонсон Украиныг үргэлж дэмжигч байснаа онцолж, тус улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг хүндэтгэдгээ мэдэгдсэн билээ. Түүнчлэн Их Британи  10 жилийн хугацаатай 1.25 тэрбум фунтийн зээлийг Украинд олгохоор болжээ. 


Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчид мэтгэлцлээ 


АНУ-ын дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээн Ютагийн их сургуульд боллоо. Ардчилсан намын нэр дэвшигчийн штабаас санал тавьснаар мэтгэлцэгчид хоорондоо дөрвөн метрийн зайтай, хуванцар хаалтаар тусгаарлаж мэтгэлцсэн байна. 
Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч, сенатч Харрис мэтгэлцээний үеэр Д.Трампын Засгийн газаар сүүлийн хагас жилд авсан арга хэмжээ Америкийн түүхэнд байгаагүй бүтэлгүйтэл, уналт гэсэн бол Майк Пенс цар тахлын үеэр авч буй арга хэмжээг үр дүнтэй гэж үзэж буйгаа илэрхийлжээ. 


ОХУ-ын Ерөнхий сайд Арменид айлчилна 


ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин Арменид айлчлал хийнэ. Өнгөрсөн сарын 27-ний өдрөөс хойш Карабахт зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байгаа энэ үед тэрбээр Арменийн эрх баригчидтай уулзаж, цаг үеийн асуудлаар хэлэлцэх юм. 


Хонгконгийн идэвхтнийг шүүж эхэллээ 


Хонгконгийн идэвхтэн, 19 настай Цан Чи Кинийг үймээнд турхирсан, олон нийтийн хэв журам зөрчсөн хэмээн шүүж эхэллээ.  Өнгөрсөн оны аравдугаар сард болсон эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр Чи Кин рүү цагдаа нар буудаж, шархдуулж байлаа. Шүүх хуралд ардчилсан үзлийг дэмжигч, идэвхтэн Жошуа Вонг ирж, Чи Кинийг дэмжихээ илэрхийлсэн юм. 


Дэлхийд өнөөдөр
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188