• Өнөөдөр 2024-03-28

"Дөрвөн ертөнц, дөрвөн ирээдүй"

2020-09-28,   821

Эргэлт.мн мэдээллийн сайтын хамт олон “Дөрвөн ертөнц, дөрвөн ирээдүй” реалити сурвалжилгаа эхлүүлж байна. 

Төгөлдөр хуур, морин хуур, балет, таеквондогоор хичээллэж эхэлж буй 3-8 насны дөрвөн хүүхдийг нэвтрүүлгийнхээ оролцогчоор санаандгүйгээр сонгон урилаа. Манай зочид болох Балетын сургуулийн босгоор анх удаа алхаж буй гурван настай Э.Аялгуу, төгөлдөр хуурч болох мөрөөдөлтэй таван настай Ж.Номуунсундар, морин хуураар хичээллэхээр сэтгэл шулуудсан найман настай С.Анударь, алдартай таеквондочин болохыг хүсдэг найман настай Б.Билгүүн нар бүгд ижил гараанаас эхэлж байгаагаараа онцлог юм. 

Бяцхан оролцогчид маань хүсэл, сонирхлынхоо дагуу урлаг, спортоор хичээллэснээр хэрхэн төлөвшиж, хөгжиж, дэвшиж буйг сарын дараа дахин сурвалжилж харуулах болно. Ийм маягаар бид Монголын гэрэлт ирээдүй болсон хүүхэд, багачуудын сэтгэлгээ, бие бялдар, хувь хүний хөгжил, төлөвшилд урлаг, спорт ямар чухал үүрэг гүйцэтгэдгийг харуулахыг зорьж буй юм. Түүнчлэн бяцхан шавийнхаа хүсэл мөрөөдлийнх нь гарааг багш нар нь хэрхэн тавьж өгдгийг, мэргэжлийн дугуйлан,секцүүд хичээллэснээр ирээдүйн монгол хүнд ямар ач тустайг давхар таниулах юм. Ингээд “Дөрвөн ертөнц, дөрвөн ирээдүй” реалити сурвалжилгын анхны дугаарыг танд хүргэж байна. 


"Дөрвөн ертөнц, дөрвөн ирээдүй"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-29 11:27:09
    Batnasan: Mash chuhal shvv
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188