• Өнөөдөр 2024-04-25

Улсын нөөцийн 1200 боодол өвс шатжээ

2020-10-23,   637

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум IX багийн нутагт байрлах улсын нөөцийн өвс шатжээ. Тодруулбал, тус аймгийн Онцгой байдлын газарт “Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбарын 024 дүгээр цэгт гал гарч, сумын мал хамгаалах сангийн өвс шатаж байна” гэх дуудлага аравдугаар сарын сарын 22-ны 16:51 цагт ирсэн байна. Дуудлагын Ч.Ганцэцэгийн ахалсан бүрэлдэхүүн шалгалтын ажиллагаа явуулахад 1200 боодол өвс шатсан байжээ. Хэргийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.


Улсын нөөцийн 1200 боодол өвс шатжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188