• Өнөөдөр 2024-03-19

Шатахуун тээвэрлэж явсан машин осолдож, хоёр хүн бэртжээ

2020-10-21,   411

Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг дэвсгэрт шатахуун тээвэрлэж явсан авто машин осолдсон байна. Тодруулбал, энэ сарын 19-нд буюу даваа гарагт тус сумын Байшинт гэдэг газарт “Нэмэн” компанийн  25 тонн дизель түлш тээвэрлэж явсан машин осолджээ. Ослын улмаас хоёр хүн гэмтэл авч, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. 
Ослын газарт Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны болон Хэмжил зүй, Эрүүл ахуй халдвар хамгаалал, Эрчим хүч, Автотээврийн хяналтын улсын байцаагч нар ослын нөхцөл байдалд шалгалт хийжээ. Шалгалтаар ослын улмаас 3000 литр түлш асгарч 0.2 га буюу 2000м2 талбай бүхий хөрсийг бохирдуулсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Хөрснөөс дээж авч УЦУОШГ-т хүргүүлсэн бөгөөд хяналт шалгалтын ажил үргэлжилж байгаа аж. Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар шатахуун ачсан машины тоормос ажиллахгүй болсон гэж дүгнэжээ


Шатахуун тээвэрлэж явсан машин осолдож, хоёр хүн бэртжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188