• Өнөөдөр 2024-04-18

Даланзадгад хүчтэй салхитай байгаа тул сургууль, цэцэрлэгийг хаажээ

2020-10-20,   700

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, сургуулийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ. Тодруулбал, тус суманд цасан болон шороон шуурга шуурч, салхины хүч  эрс нэмэгдэж байгаа тул сургуулийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, үдээс хойш орох ангиуд хичээллэхгүй болохыг аймгийн Онцгой комиссоос мэдэгджээ. Мөн цэцэрлэгийн хүүхдүүдийг багш нар зѳвхѳн эцэг эхчүүдэд хүлээлгэж ѳгөх шийдвэр гарсан аж. Түүнчлэн иргэдийг сумын төвөөс гарахгүй, аян зам болон малын бэлчээрт яваа иргэдийг анхаарал болгоомжтой байхыг анхааруулсан байна.


Даланзадгад хүчтэй салхитай байгаа тул сургууль, цэцэрлэгийг хаажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188