• Өнөөдөр 2024-04-20

Монголын говиос дэлхийд хүрэх төмөр зам

2020-10-13,   1605

Монгол Улсын Их Хурал 2010 онд 32 дугаар тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан. Тус тогтоолд Монгол улсад шинээр баригдах төмөр замыг гурван үе шаттайгаар, нийт 6600 гаруй км урттай барихаар заажээ. Тэр дундаа эхний үе шатанд баригдах 1100 орчим км төмөр замын хэсэгт Тавантолгойгоос Зүүнбаянчиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулахаар тусгасан байдаг. Харин Засгийн газар “төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, шилжүүлэх концессыг “Монголын төмөр зам” ТӨХК-д 2013 онд олгосон байдаг. Тэгвэл өнгөрсөн оны тавдугаар сард эхэлсэн төмөр зам барих их бүтээн байгуулалт өдгөө 90 орчим хувьтай үргэлжилж байгаа аж. Эзгүй зэлүүд талд дэд бүтэц, шинэ суурьшлын бүсийг хөгжүүлж, Монголын хөрснөөс олборлосон эрдэс баялаг дэлхийд өрсөлдөх шинэ гарцыг нээж буй тус бүтээн байгуулалтын үйл явцтай танилцахаар Эргэлт.мн Дорноговь аймгийг зорилоо.


Монголын говиос дэлхийд хүрэх төмөр зам
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188