• Өнөөдөр 2024-03-28

Зүрхний гажгийн мэргэжлийн эмч нар орон нутгийн эмнэлэгүүдэд ажиллаа

2020-09-19,   486


Улсын гуравдугаар төв эмнэлэг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг лавлагаа шатлалын мэргэжил арга зүйгээр хангах, тусламж үйлчилгээний уялдаа холбоо, залгамж чанар, хүртээмжийг тасралтгүй сайжруулах зорилгоор орон нутгийн эмнэлгийн мэргэжилтнийг сургаж чадавхижуулахад дэмжлэг үзүүлэх, орон нутгийн хүн амын дунд зонхилон тохиолдож буй өвчлөлийн судалгаанд үндэслэн нотолгоонд суурилсан лавлагаа шатлалын мэргэжил арга зүйн зөвлөмж, дэмжлэгт удирдлагаар хангах зорилтот хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. 

Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд тус эмнэлгийн зүрхний төрөлхийн болоод олдмол гажгийн баг есдүгээр сарын 07-19-ний өдрүүдэд орон нутгийн зүрх судасны тусламж, үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг хамтран тодорхойлох, эмч, эмнэлгийн  мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, дэмжлэгт хяналт хийх, ажлын байрны сургалт зохион байгуулах зорилгоор Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Архангай, Завхан аймгуудад ажиллаж, зүрхний төрөлхийн болон олдмол гажигтай хүүхэд, насанд хүрэгч нийлсэн нийт 190 гаруй хүнд үзлэг, оношилгоо хийлээ.

Мөн Завхан аймгийн 27 сум, Архангай аймгийн 17 сумын нийт 60 гаруй эмч, сувилагч мэргэжилтнүүдэд MNСardio программ, зүрхний шигдээс, зүрхний төрөлхийн гажгийн мэс засал эмчилгээний дараах ба зүрх судасны бусад өвчний үеийн хяналтын чиглэлээр мэдлэг олгох сургалт, зөвлөгөө мэдээллийг зохион байгуулж ажиллалаа.


Зүрхний гажгийн мэргэжлийн эмч нар орон нутгийн эмнэлэгүүдэд ажиллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-19 15:34:06
    бадам: гарчигаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188