• Өнөөдөр 2024-03-29

Малын арьсыг эсгэлтгүй хуулах төхөөрөмжийг үйлдвэрлэлд нэвтрүүлжээ

2020-09-17,   487

ХХААХҮ-ийн яам НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагатай хамтран Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр аймгуудад төсөл хэрэгжүүлж байна.
Үүний нэг төсөл болох Ховд аймагт хэрэгжүүлж байгаа Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, үнэгүйдлийг бууруулах, олон улсын чанар стандартад нийцүүлэх төслийн ажлын явцтай ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцлаа.
Энэхүү төслийн хүрээнд хонины ноосыг машинаар хяргах, бог, бодын арьсыг эсгэлтгүйгээр хуулах төхөөрөмжийг НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын зураг төслөөр монгол инженерүүдийн ур ухаанаар зохион бүтээжээ.
Өмнө нь малын арьс, ширээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тулгардаг бэрхшээл нь арьсаа өвчихдөө цоолдог, эсгэлт, зүсэлт ихтэй байсан. Үүнээс болж, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чанарын шаардлага хангадаггүй гологддог байжээ.
Төслийн шугамаар үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа төхөөрөмжийн тусламжтайгаар бог малын арьсыг 15-20 секунд, бодын арьсыг өөхгүй бол 30 секунд, өөхтэй бол 1-2 минутын хугацаанд мэсгүйгээр ямар нэг эсгэлт, зүсэлтгүйгээр хуулах боломжтой болжээ.
ХХААХҮ-ийн яам дэргэдээ Судалгаа хөгжлийн төвийг байгуулсан. Энэ ажлын хүрээнд инновац шингэсэн, хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, олон улсын стандартад нийцсэн олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бүрдэнэ гэж сайд З.Мэндсайхан онцоллоо.


Малын арьсыг эсгэлтгүй хуулах төхөөрөмжийг үйлдвэрлэлд нэвтрүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188